Онлайнаар бүртгүүлж буй оролцогчдын анхааралд.

  1. ​Та анх удаа бүртгүүлж байгаа бол энэхүү заавартай танилцаарай: http://olympiad.mn/how-to-apply
  2. Нэг бүртгэлээр хэд хэдэн сурагч бүртгүүлж болохгүй. Цаг нь зөрж байвал сурагчид анги дэвшин оролцож болно, энэ тохиолдолд нэг оролцогч 2 ангилалд нэгэн зэрэг бүртгүүлээд оролцож болно.
  3. Төлбөрөө илгээсний дараа ачаалалаас хамаарч 2-4 цагийн дотор таны бүртгэл баталгаажих бөгөөд бүртгэл баталгаажмагц та бүртгэлээрээ нэвтрэн ороод өмнөх жилийн материал болон хариуг үнэ төлбөргүй татан авах боломжтой болох юм.
  4. Таны бүртгэл баталгаажмагц манайхаас таны мандатны дугаарыг бүртгүүлсэн Э-Мэйл хаягруу тань илгээх юм.
  5. Та мандатны дугаараа заавал тогтоож аваарай, бодолт хийсэн материал дээрээ мандатны дугаараа бичих ёстой.
  6. Ойлгомжгүй зүйл байвал https://www.facebook.com/olympiad.mn хуудсаар буюу 7575-6284 дугаараар холбогдож асууна уу.

Танд амжилт хүсье

Зорилго: 

Математикийн олимпиадын зорилго нь багш, сурагчдын математикийн ур чадварыг дээшлүүлэх, хүүхэд багачуудыг бодитой, эмх цэгцтэй мэдлэгтэй болгох үүний үндсэн дээр аливаа асуудалд оновчтой зөв шиийдвэр гаргадаг байх, нийгмийн оюунлаг иргэдийг бэлтгэхэд оршино.

Хамрах хүрээ: 

Олимпиад нийслэлийн хувийн болон төрийн өмчийн дунд сургуулийн 1-12-р анги, багын багш, дундын багш гэсэн 14 ангиллаар зохион байгуулагдана.

Олимпиад явагдах хэлбэр

Олимпиад стандарт хэлбэрээр явагдах ба 1-12-р ангийн ангилал тус бүрд 3 онооны 5 бодлого, 4 онооны 5 бодлого, 5 онооны 5 бодлого нийт 15 бодлого бодно. Бага, дундын багшийн ангилал уламжлалт хэлбэрээр явагдана.

Олимпиадын бодолт хийгдэх цаг, өдөр

Олимпиад 2017.03.25-26-ны өдөр СБД-ийн 31-р дунд сургууль дээр дараах хуваариар явагдана

2017.03.25-нд    

  • 09.00    цагаас    1-р анги 
  • 12.00    цагаас    5, 12-р анги
  • 14.00    цагаас    3-р анги
  • 16.00    цагаас    7, 9-р анги

2017.03.26-нд

  • 09.00 цагаас 2-р анги
  • 12.00 цагаас 8, 10-р анги, Бага, Дундын багш
  • 14.00 цагаас 4-р анги
  • 16.00 цагаас 6, 11-р анги
Бүртгэх хугацаа болон мандат олгох

Бүртгэлийг 2017.03.20-24-ний өдрүүдэд 09.00-20.00 цагийн хооронд www.olympiad.mn сайт болон СБД-ийн 31-р дунд сургууль дээр хийж мандат олгоно. (Сургалтын төв дээр мандат олгохгүй, зөвхөн 31-р сургууль дээр мандат олгоно)

  • Бүртгэлийн хураамж 5000 төгрөг. (Мандатыг товлосон хугацаанд ирж авна уу)
  • www.olympiad.mn сайтаар онлайнаар бүртгүүлж болно.
Шагнал урамшуулал

1-ХII ангийн ангилал тус бүрт
Ангилал тус бүрт оролцсон сурагчдыг авсан оноогоор нь эрэмбэлж эхний 10%-ийг нь алт, мөнгө, хүрэл медаль (3:3:4=Алт:Мөнгө:Хүрэл), өргөмжлөл, 10%-ийг нь I зэргийн диплом, 10%-ийг нь II зэргийн диплом, 10%-ийг нь III зэргийн дипломоор шагнах буюу ангилал тус бүрт нийт оролцогчдын 40% -ийг нь шагнаж урамшуулна.

Бага ангийн багшийн ангилалд

  • I байр- 1-ийг шалгаруулж, алтан медаль, өргөмжлөл, 300.000 төгрөг
  • II байр- 1-ийг шалгаруулж, мөнгөн медаль, өргөмжлөл, 180.000 төгрөг
  • III байр- 1-ийг шалгаруулж, хүрэл медаль, өргөмжлөл, 120.000 төгрөг

Дунд ангийн багшийн ангилалд

  • I байр-1-ийг шалгаруулж, алтан медаль, өргөмжлөл, 500.000 төгрөг
  • II байр-1-ийг шалгаруулж, мөнгөн медаль, өргөмжлөл, 300.000 төгрөг
  • III байр-1-ийг шалгаруулж, хүрэл медаль, өргөмжлөл, 200.000 төгрөг
Олимпиадын дүнг гаргах хугацаа болон шагнал олгох

Олимпиадын дүн 2017.03.30-ны Пүрэв гаригт гарна. Дүнг olympiad.mn сайтаас харна уу. Медальт байранд шалгарсан сурагчид болон дипломын болзол хангасан сурагчдын шагналыг 2017.04.17-21-ний хооронд сургууль дээр нь гардуулж өгнө.

Олимпиад зохиогдох сургуулийн байршил:

СБД Циркийн зүүн урд талд, 31-р дунд сургууль.

Холбоо барих утас: 9929-7373, 8803-7372, 7575-6284

 

Шидэт квадрат сургалтын төв

Байгууллага: Шидэт квадрат сургалтын төв

"ШИДЭТ КВАДРАТ" МАТЕМАТИК СУРГАЛТЫН ТӨВИИН нэрэмжит математикийн стандарт VIII олимпиад

  • Хаана: СБД-ийн 31-р дунд сургууль
  • Захиалгын код: Magic Quadrat 2017
  • Төлбөр: 6,000₮


Статус: Цахим бүртгэл хаагдсан


Холбогдох бусад ангилал: Математик, Шидэт квадрат

Facebook Comments ()