​Та бүхэн www.olympiad.mn вэб сайтын СТАНДАРТ ангиллын гишүүн болсноор тухайн хичээлийн жилийн турш манай сайтаас санал болгож буй төлбөртэй цахим контентуудыг үнэ төлбөргүй татан авч ашиглаж болохоос гадна жил бүр сайтын гишүүдийн дунд уламжлал болон зохиогдох МАЗААЛАЙ түргэн бодолтын олимпиадын зөвхөн нэг ангилалд үнэ төлбөргүй оролцох боломжтой. Хэрэв та гишүүн болохыг хүсвэл оролцох ангилал болон оролцох газраа сонгон бүртгэл үүсгэн худалдан аваад төлбөрөө төлж гишүүнчлэлээ баталгаажуулаарай

 

 

Гишүүн болохын ач холбогдол

  • Стандарт гишүүнд үнэ төлбөргүй гэсэн шошго бүхий сүүлийн үеийн олимдиадын материалууд, бодолтууд гэх мэт бүхий л контентыг үнэгүй татан авч болно, вэб дээр үнэ төлбөртэй контент гэж харагдах боловч та бүртгэлээрээ нэвтрэхэд үнэгүй татан авах боломжтой болно. Та энд дарж хэрхэн контент татан авах тухай заавартай танилцана уу.
  • Гишүүн бүр гишүүнийхээ бүртгэлийн мэдээлэлд үндэслэн Монгол улс орон даяар зохион байгуулагдах, математикийн хичээлд дур сонирхолтой болгох, урамшуулах зорилготой түргэн бодолтын МАЗААЛАЙ олимиадад үнэ төлбөргүй, хураамжгүй оролцох боломжтой.
  • Олимпиад бүрийн дараа тус олимпиадуудад ирсэн бодлого даалгавруудын талаар туршлагатай багш нарын удирдан явуулах онлайн хэлэлцүүлэгт оролцох, ярилцах, асууж лавлах боломжоор хангагдана.

Гишүүнээр бүртгүүлэхэд анхаарах зүйл

  • Та тухайн хичээлийн жилд оролцох ангилал болон оролцох газраа сонгож СОНГОХ товчийг дарж өмнө нь манайд бүртгүүлж байсан бол тухайн бүртгэлээрээ бүртгүүлж байгаагүй бол шинэ бүртгэл үүсгэн захиалгаа гүйцэтгээрэй, төлбөрийг захиалгын төгсгөлд гарч ирэх дансанд шилжүүлснээр таны гишүүнчлэл баталгаажна. Гишүүнчлэл баталгаажсан талаар таны бүртгүүлсэн эмэйл хаягаар мэдээлэл очно. Анх удаа бүртгүүлж байгаа бол энд дарж дэлгэрэнгүй заавартай танилцана уу.
  • Та гишүүнчлэлийн төлбөрөө илгээж баталгаажуулаагүй бол гишүүнчлэлийн эрх эдлэхгүй цахим контентуудыг үнэгүй авах боломжгүй бөгөөд төлбөрийг хүлээн авч баталгаажуулсан тохиолдолд та тэмдэглэгээ бүхий бодолт болон бусад цахим контентуудыг үнэ төлбөргүй худалдан авах боломжтой. Стандарт ангиллын төлбөр төлөөгүй бол контентийг тавигдсан үнээр нь худалдан авна.
  • Таны СТАНДАРТ ангиллын бүртгэл баталгаажснаар МАЗААЛАЙ түргэн бодолтын олимпиадад оролцох эрх нээгдэнэ, тус олимпиодод оролцох дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

МАЗААЛАЙ түргэн бодолтын олимпиадын тухай

  • 2017 оны 11 сарын 25, 26-нд аймаг, хотуудад нэгэн зэрэг МАЗААЛАЙ олимпиад явагдана, тус олимпиадад зөвхөн сайтын стандарт ангиллын гишүүд бүртгэлээрээ оролцоно. Цаашид жил бүр уламжлал болон явагдана.
  • Тус олимпиадад сурагчид зөвхөн ганц ангилалд оролцох боломжтой
  • Онлайнаар бүртгүүлэх боломжгүй оролцогчид 2017 оны 11 сарын 21, 22, 23, 24-ний өдрүүдэд тухайн орон нутагт олимпиад болох сургууль дээр очиж тус сайтын гишүүнээр элсэх мэдээллээ өгөөд бүртгүүлж болно.
Олимпиад.мн

Байгууллага: Олимпиад.мн

СТАНДАРТ ангилалын гишүүн болох

  • Хаана: Олимпиад.мн
  • Захиалгын код: Standart Membership
  • Төлбөр: 5,000₮


Статус: Цахим бүртгэл хаагдсан


Facebook Comments ()