МАЗААЛАЙ 2017 түргэн бодолтын математикийн олимпиадын албан ёсны дүн

www.olympiad.mn сайтын "СТАНДАРТ" гишүүдийн дунд зохиогдсон МАЗААЛАЙ 2017 түргэн бодолтын анхдугаар олимпиадад Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Дархан-Уул, Дорноговь, Дундговь аймаг, Орхон, Өмнөговь, Хөвсгөл, Сүхбаатар, Хэнтий, Увс аймгуудад нэгэн зэрэг амжилттай зохиогдож дүнгээ гаргалаа.  

Хөдөө орон нутгийн материалыг татан авчирч хүний оролцоог багасгаж, тестийн машинаар зассан тул тодорхой цаг хугацаа шаардлагатай байсан гэдгийг ойлгоно уу, түүнчлэн анх удаа цахим бүртгэлийн гишүүнчлэлийн хүрээнд явагдсан учраас нэр зөрсөн, сургуулийн мэдээлэл дутуу гэх мэт бага сага алдаа гарснаас нэгтгэх ажил бага зэрэг удааширсанд хүлцэл өчье. Хүүхдийн материалыг алдаа мадаггүй засахыг чухалчлан ажилласан боловч алдаа байвал мэдэгдээрэй. Амжилттай оролцсон бүх сурагчдад баяр хүргэе. 

Аймаг орон нутагт 50 аас цөөн хүүхэд оролцсон ангилалд 2% нь 1 хүн хүрэхгүй учир шууд мөнгө эсвэл хүрэл медалиас эхлэн медаль олгож байгааг анхаарна уу. Аймаг бүрийн оролцогчдыг дотор нь жагсааж байгаа тул өөр өөр аймгийн ижил оноотой хүүхдүүд өөр шагнал авах тохиолдол байгаа болно.Танд санал хүсэлт байвал манай албан ёсны FB хуудас болох https://www.facebook.com/olympiad.mn/ хуудас руу мессеж бичнэ үү.

1. УБ хотын оролцогчдын дүн

2. Баян-Өлгий аймгийн оролцогчдын дүн

3. Дархан-Уул аймгийн оролцогчдын дүн

4. Хэнтий аймгийн оролцогчдын дүн

5. Дундговь аймгийн оролцогчдын дүн

6. Орхон аймгийн оролцогчдын дүн

7. Сүхбаатар аймгийн оролцогчдын дүн

8. Өмнөговь аймгийн оролцогчдын дүн

9. Замын-Үүд сумын оролцогчдын дүн

10. Увс аймгийн оролцогчдын дүн

11. Хөвсгөл аймгийн оролцогчдын дүн

12. Дорноговь аймгийн оролцогчдын дүн

Танай хүүхэд МАЗААЛАЙ-2017 олимпиадад оролцсон бол www.olympiad.mn веб сайтын "СТАНДАРТ" ангилалын гишүүний эрх авсан бөгөөд тус эрхээ идэвхижүүлэн сайтад байгаа олимпиадын бодлого, бодолтуудыг үнэгүй татан авах боломжтой юм. Хэрэв та www.olympiad.mn сайтад бүртгүүлсэн бол бүртгэлтэй емайл хаягаасаа olympiad.mn@gmail.com хаягруу бүртгэлийн дугаараа явуулаарай. Хэрэв www.olympiad.mn сайтайд бүртгүүлж амжаагүй бол та гишүүний эрхээ идэвхижүүлэхийн тулд дараах 2 алхамыг хийгээрэй.

1.  www.olympiad.mn сайтад бүртгүүлэх ( заавар харах бол )
2. FB хуудас болох https://www.facebook.com/olympiad.mn/ хуудас руу мессежээр бүртгүүлсэн хэрэглэгчийн нэрээ, МАЗААЛАЙ 2017 д оролцсон бүртгэлийн дугаартайгаа илгээх.

Хэрэв емайл хаяг байхгүй бол utsniidugaar@olympiad.mn ( ЖИШЭЭ НЬ: 75756284@olympiad.mn ) хэлбэрээр гишүүн болж болох бөгөөд энэ тохиолдолд нууц үгээ мартах болон бусад асуудал үүсэхэд сэргээх боломжгүй.

Анхаар: Оноо аваагүй сурагчдын овог, нэрийг дурдаагүй, тухайн сурагчийн урам зоригийг мохоохгүй, найз нөхдийнх нь дунд эвгүй байдалд оруулахгүй гэсэн агуулгаар зохион байгуулагчид ийм шийдвэр гаргасан. Оноо аваагүй сурагчид сайн бэлдээд дараа жил заавал медаль аваарай.

 

 

Мэдээлэлийг оруулсан Olympiad.mn admin

comments to "МАЗААЛАЙ 2017 түргэн бодолтын математикийн олимпиадын албан ёсны дүн"