11-р сургуулийн "САЙН ГАРАА-2018" олимпиад болно.

11-р сургуулийн "САЙН ГАРАА-2018" олимпиад болно.

Нийслэлийн  физик-математикийн гүнзнийрүүлсэн сургалттай 11-р сургуулийн захирал асан Монгол Улсын гавъат багш Л.Чимэддоржийн нэрэмжит "Сайн гараа-2018" математикийн олимпиад 2017 оны 11 сарын 18 нд 11-р сургууль дээр болно. Тус олимпиадыг 11-р сургууль болон Л.Чимэддоржийн  гэр бүл, шавь нар зохион байгуулж байна. 

Олимдиадад 5-12-р ангийн зөвхөн математикийн гүнзгийгрүүлсэн сургалттай сургуулийн хүүхдүүд оролцох бөгөөд 1 ангилалд нэг сургуулиас 5-аас дээшгүй хүүхэд оролцоно. Оролцох хүүхдүүд сургуулиасаа сургалтын менежерийн тодорхойлолттой ирж бүртгүүлнэ үү. 

Олимпиадын бүртгэл 11 сарын  16, 17 өдрүүдэд 11-р сургууль дээр 10:00-18:00 цагт болно. 

Олимпиад

      2017 оны 11 сарын 18 нд 9 цагт 6, 8, 10, 11, 12-р ангиуд

      2017 оны 11 сарын 18 нд 13 цагт 5, 7, 9-р ангиуд

      2017 оны 11 сарын 18 нд 20:00-21.30 цагт бодлого хамгаалалт болно.

Тус олимпиад хураамжгүй болно.

Ангилал тус бүрт алтан медаль 1, мөнгөн медаль 2, хүрэл медаль 3 -г шалгаруулж шилдэг 6 оролцогчыг шагнана.

Дүнгийн хурал 2017 оны 11 сарын 21 ны 14:00 цагт 11-р сургуулийн урлаг зааланд болно. 

"САЙН ГАРАА-2017" олимпиадын бодлогуудыг авахыг хүсвэл эндээс татаж аван уу.

Холбогдох утас: 93230011, 99941199, 95040690

Мэдээлэлийг оруулсан Olympiad.mn admin