А.Нямринчингийн нэрэмжит төвийн бүсийн математикийн XVIII олимпиад

А.Нямринчингийн нэрэмжит төвийн бүсийн математикийн XVIII олимпиад

А.Нямринчингийн нэрэмжит төвийн бүсийн математикийн XVIII олимпиад 2018 оны 10 сарын 13, 14 өдрүүдэд Архангай аймгийн төвд болно. 

Төвийн бүсийн аймгуудын математик сургалтыг дэмжих, хөгжүүлэх, математикийн гоц авьяастныг тодруулан дэмжих, сэтгэлгээний гоо сайханыг нээн илэрүүлэн түгээн дэлгэрүүлэх зорилготой тус олимпиадыг Нямринчин сан ШМТДС, МУИС, МУБИС-ийн доктор багш нар, Архангай аймгийн ЗДТГ, БСУГ, Архангай аймгийн Хүмүүн - 1 цогцолбор сургуультай хамтарч явуулдаг.

Олимпиадын хүрээнд 6-12 ангийн сурагчид 2 өдрийн бодолт, математикийн багш нар 2 өдрийн семинар, ярилцлага мөн багийн олимпиад явагддаг. Олимпиадад Архангай аймгийн бүх сумд,  Булган, Баянхонгор, Завхан, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Дундговь, Өвөрхангай аймагууд болон Өвөрхангай аймагын Хархорин сум сумын баг оролцоно. 

Мэдээлэлийг оруулсан Olympiad.mn admin