"MAZAALAI-2018" олимпиадын удирдамж

"MAZAALAI-2018" олимпиадын удирдамж

       Үндэслэл:

  • Улаанбаатар хотод болдог олимпиадад хөдөө орон нутагийн сурагчид оролцох боломж хомс
  • Хөдөө орон нутагт уралдаан тэмцээн харьцангуй цөөн болж байгаа
  • Ижил бодлогыг нэгэн зэрэг олон аймаг хотод бодож өрсөлдөх
  • Өөрсдийн бодлого бодох, асуудал шийдэх чадварыг газар зүйн байршил хамаарахгүй сорьж үзэх
  • Математикт авьяастай сурагчдыг илрүүлэх
  • Сурагчдыг математикт дуртай болгох, хичээл зүтгэлд нь урам өгөх 

Зорилго: 

Сурагчдын математикийн авьяасыг багаас нь нээн илрүүлэх, математик сэтгэхүйг хөгжүүлэх, шинжлэх ухаанчаар оновчтой зөв шийдвэр гаргах чадвар төлөвшүүлэх, өөрийн чадварыг сорих боломж олгох, нэн ховор амьтан болох мазаалай баавгайг сурталчилах

Хамрах хүрээ: 

Олимпиадад хувийн болон төрийн өмчийн дунд сургуулийн сурагчид сайн дурын үндсэн дээр оролцоно.

Олимпиад явагдах хэлбэр

Олимпиад тест хэлбэрээр явагдах ба 1-2, 3-4, 5-6, 7-8, 9-10, 11-12 гэсэн 6 ангилал тус бүрд 3, 4, 5 онооны 15 бодлого бодон өрсөлдөнө. 

Олимпиадын бодолт хийгдэх цаг, өдөр

Олимпиад 2018 оны 11 сарын 24-ны өдөр улс даяар зэрэг явагдна.

  • 10.00    цагаас    7-8, 9-10, 11-12-р анги 
  • 12.00    цагаас    1-2-р анги
  • 14.00    цагаас    3-4-р анги
  • 16.00    цагаас    5-6-р анги
Бүртгэх хугацаа болон мандат олгох

Бүртгэлийг УБ хотод 31-р сургууль дээр 2018.11.12-11.17-ны өдрүүдэд 10-19 цагт хийж мандат олгоно.

www.olympiad.mn сайтаар онлайн бүртгэл 2018.11.09-11.22-ны өдрийн 21.00 цаг хүртэл хийгднэ. 

Бүртгэлийн хураамж

MAZAALAI-2018+ вэб сайтын гишүүн болж 2 сарын турш бүх контентүүдийг үнэ төлбөргүй хэрэглэх = 5000

MAZAALAI-2018+ вэб сайтын гишүүн болж 6 сарын турш бүх контентүүдийг үнэ төлбөргүй хэрэглэх = 8000

MAZAALAI-2018+ вэб сайтын гишүүн болж 1 жилийн турш бүх контентүүдийг үнэ төлбөргүй хэрэглэх = 10000

Шагнал урамшуулал:

Олимпиад зохиогдсон аймаг, хот тус бүрийн тухайн ангилалд оролцогчдын

2% алтан медаль, өргөмжлөл

3% мөнгөн медаль, өргөмжлөл

4% хүрэл медаль, өргөмжлөл

6% нэгдүгээр зэргийн диплом

8% хоёрдугаар зэргийн диплом

Ангилал тус бүрт улсын хэмжээнд хамгийн өндөр оноо авсан сурагчидад "МАЗААЛАЙ" медалион, өргөмжлөл, мөнгөн шагнал

Олимпиадын дүнг гаргах хугацаа болон шагнал олгох

Олимпиадын дүн 2018.12.08-ны 20.00 цагт  www.olympiad.mn сайтад тавигдана. Медальт байранд шалгарсан сурагчид болон дипломын болзол хангасан сурагчдын шагналыг 2018.12.16-21-нд сургууль дээр нь гардуулж өгнө.

Олимпиад зохиогдох сургуулийн байршил:

УБ хотод  31-р сургууль

Дархан хотод 16-р сургууль

Эрдэнэт хотод Маргад дээд сургууль

Холбоо барих утас: 7575-6284 (MATH), 91992781

Онлайнаар бүртгүүлж буй оролцогчдын анхааралд.
  1. ​Та анх удаа бүртгүүлж байгаа бол энэхүү заавартай танилцаарай: http://olympiad.mn/how-to-apply
  2. Нэг бүртгэлээр хэд хэдэн сурагч бүртгүүлж болохгүй. Цаг нь зөрж байвал сурагчид анги дэвшин оролцож болно, энэ тохиолдолд нэг оролцогч 2 ангилалд нэгэн зэрэг бүртгүүлээд оролцож болно.
  3. Төлбөрөө илгээсний дараа ачаалалаас хамаарч 24 цагийн дотор таны бүртгэл баталгаажих бөгөөд бүртгэл баталгаажмагц та бүртгэлээрээ нэвтрэн ороод өмнөх жилийн материал болон хариуг үнэ төлбөргүй татан авах боломжтой болох юм.
  4. Таны бүртгэл баталгаажмагц манайхаас таны мандатны дугаар болох сайтад нэвтрэх нэр, нууц үгийг бүртгүүлсэн Э-Мэйл хаягруу тань илгээх юм.
  5. Та мандатны дугаараа заавал тогтоож аваарай, бодолт хийсэн материал дээрээ мандатны дугаараа заавал бичих ёстой.
  6. Ойлгомжгүй зүйл байвал https://www.facebook.com/olympiad.mn хуудсаар буюу 7575-6284 дугаараар холбогдож асууна уу. Танд амжилт хүсье
Мэдээлэлийг оруулсан Olympiad.mn admin

Холбоотой мэдээлэл

"Мазаалай 2018"  математикийн олимпиад энэ жил 2 дахь удаагаа 2018 оны 11 сарын 24-нд зохиогдох гэж байна. Олимпиадад 1-12 ангийн сурагч хэн ч өөрийн хүслээр оролцож болох бөгөөд 1-2, 3-4, 5-6, 7-8, 9-10, 11-12 гэсэн 6 ангилалд өрсөлдөнө. Олимпиад 11 сарын 24-ний БЯМБА гарагт дараах хуваарийн дагуу явагдана. 10.00-11.00 цагт VII-XII анги; 12.00-13.00 цагт I-II анги; 14.00-15.00 цагт III-IV анги; 16.00-17.00 цагт V-VI анги;