“ОРЧЛОН” ОЛОН УЛСЫН СУРГУУЛИЙН НЭРЭМЖИТ МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАД-2019

“ОРЧЛОН”  ОЛОН УЛСЫН СУРГУУЛИЙН  НЭРЭМЖИТ МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАД-2019

“ОРЧЛОН”  ОЛОН УЛСЫН СУРГУУЛИЙН НЭРЭМЖИТ МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ

 

  Орчлон олон улсын сургуулийн нэрэмжит математикийн олимпиад 2019 оны 2-р сарын 23-ний өдөр зохион байгуулагдана.

Зорилго:

  1. Математикийн хичээлд сонирхолтой, мэдлэг чадвар оюун ухаанаа хөгжүүлэх хүсэлтэй сурагчдыг дэмжих, урамшуулах, тэднийг өөрийгөө сорьж, үнэлэх боломжийг олгох
  2. 2018-2019 оны хичээлийн жилийн хот, улс, олон улсын олимпиадын өмнөх бэлтгэл сорилго болох

 

Бүртгэл:  2018 оны 2-р сарын 20-ноос 2-р сарын 22-ны өдрүүдэд 10:00-18:00 цаг хүртэл ХУД-т байрлах Орчлон  сургууль дээр явагдана. Олимпиадын шалгалтын сэдэв боловсруулах, засах багшийн зардал, шалгалтын сан зэрэгт зориулж, бүртгэлийн хураамж авна.

 

Олимпиад явагдах хугацаа2019 оны 2-р сарын 23-ний өдөр болно.

   9:00 цагт – 1, 3, 5, 7, 9, 11-р ангиуд

   13:00 цагт – 2, 4, 6, 8, 10, 12-р ангиуд

Шагнал урамшуулалАнги бүрт

   I байр – 1,   Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал

   II байр – 2,  Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал

   III байр – 3,  Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал

Багийн шагнал:  Бага, дунд, ахлах ангийн дүнгээр алт – 3 оноо, мөнгө – 2 оноо, хүрэл – 1 оноогоор тооцож онооны ихээр шалгаруулж цом, өргөмжлөлөөр урамшуулна.

 

Бодлого хамгаалалт2019 оны 2-р сарын 25-ны 16:00 цагаас эхэлнэ.

Дүнгийн хурал2019 оны 2-р сарын 27-ний 16:00 цагт Орчлон  сургуулийн урлаг зааланд болно.

 

Хаяг  :  Хан-Уул дүүрэг, 15-р хороо

Веб   :  www.orchlon.edu.mn

"ОРЧЛОН 2018" олимпиадын  бодолтуудыг үзэхийг хүсвэл харгалзах линкийг дарж I-III, IV-V, VI-VIII гишүүний эрхээрээ нэвтрэн орж үзээрэй.

Утас 77113322, 70143377, 88898080, 88118993

Мэдээлэлийг оруулсан Olympiad.mn admin