4-р ангийн сэдэв

1. 6 тамирчин гараанаас цуварч гарсан ба тамирчдыг гарсан дарааллаар нь дугаарласан байв. Тамирчин бүр тогтмол хурдтай бөгөөд уралдааны явцад хүн бүр яг 2 удаа хэн нэгэнтэй зэрэгцсэн байлаа. Ямар дарааллаар барианд орсон бэ? 

3. Дүрсийг талбай ба периметрээрээ тэнцүү 3 дүрсэд хуваа.

3. 4х4 хүснэгтийн нүднүүдэд 1-ээс 16 хүртэлх тоонуудыг байрлуулахдаа мөр, багана болон бүх диагоналийн дагуух тоонуудаас хамгийн их тоонуудыг нь тэмдэглэхэд ганцхан тоо тэмдэглэгдээгүй үлдсэн байхаар хэрхэн байрлуулах вэ? ( Дөрвөн булангийн нүд нь мөн диагональ болох тул бичигдэх тоонууд нь тэмдэглэгдэнэ.)

4. Дугуй ширээ тойроод 10 хүн сууж байв. Тэдний зарим нь үнэнч, зарим нь худалч. Хүн бүрт нэг л найз байгаа бөгөөд үнэнчийн найз нь худалч, худалчийн найз нь үнэнч байв. Нэг хүнээс эхлэн “Чиний хажууд найз чинь байгаа юу?” гэсэн асуултыг нэг хүн алгасан асуухад бүгд “Тийм” гэж хариулжээ. Үлдсэн хүмүүсээс хэд нь энэхүү асуултанд “Тийм” гэж хариулах боломжтой вэ?

Д. Даянцолмон Мэдээлэлийг оруулсан Д. Даянцолмон

МУИС-ийн математикийн багш, Доктор (Ph.D)

comments to "4-р ангийн сэдэв"