2017 дүүргийн математикийн олимпиад Бага ангийн багш

Бодох хугацаа: 180 минут

Бодлого 1. Тойргийн дагуу чиглэлд 12 чийдэн байрлуулав. Чийдэн бүр асаалттай эсвэл унтраастай гэсэн хоёр төлөвт байна. Зэрэгцээ байрлах гурван гэрлийн төлвийг нэгэн зэрэг өөрчилөж болно. Анх нэг гэрэл асаж байсан бол дээрх үйлдлээр бүх гэрлийг асааж болох уу?   

Бодлого 2. Нэг мөрөнд 40 тэмдэгт: 20 хэрээс, 20 тэг бичив. Нэг удаад зэрэгцээ байрлах хоёр тэмдгийн байрыг солих үйлдэл хийнэ. Хамгийн багадаа хэдэн үйлдлийн дараа дараалан байрласан 20 ширхэг хэрээс тэмдгийг үүсгэж чадах вэ?

Бодлого 3. Морины нүүдлээр 4xn -хэмжээний шатрын хөлгийн буудал бүрт бууж эхний гарсан буудалдаа ирж чадахгүйг батал.

Бодлого 4. 2016 тоог хэдэн янзаар дэс дараалсан натурал тоонуудын нийлбэрт бичиж болох вэ?

Бодлого 5. (С.Шаравын нэрэмжит бодлого)  3x3 хүснэгтийн нүд бүрт натурал тоонуудыг аль ч мөр баганан дахь 3 тооны үржвэр 576 байхаар хэдэн янзаар байрлуулж болох вэ?

Бодлого бүр 6 оноо

Мэдээлэлийг оруулсан Olympiad.mn admin

comments to "2017 дүүргийн математикийн олимпиад Бага ангийн багш"