"ШИДЭТ КВАДРАТ" математик сургалтын төвийн нэрэмжит математикийн стандарт VIII олимпиад

"ШИДЭТ КВАДРАТ" МАТЕМАТИК СУРГАЛТЫН ТӨВИИН нэрэмжит математикийн стандарт VIII олимпиад Улаанбаатар хот, Архангай, Сүхбаатар, Орхон болон Дархан-Уул аймагт нэгэн зэрэг болох гэж байна.

Математикийн олимпиадын зорилго нь багш, сурагчдын математикийн ур чадварыг дээшлүүлэх, хүүхэд багачуудыг бодитой, эмх цэгцтэй мэдлэгтэй болгох үүний үндсэн дээр аливаа асуудалд оновчтой зөв шиийдвэр гаргадаг байх, нийгмийн оюунлаг иргэдийг бэлтгэхэд оршино.

Олимпиад 1-12-р анги, багын багш, дундын багш гэсэн 14 ангиллаар зохион байгуулагдана. Олимпиад 1-12 ангид стандарт хэлбэрээр явагдах ба ангилал тус бүрд 3 онооны 5 бодлого, 4 онооны 5 бодлого, 5 онооны 5 бодлого нийт 15 бодлого бодно. Бага, дундын багшийн ангилал /Зөвхөн УБ болон Орхон аймагт болно/ уламжлалт хэлбэрээр явагдана.

Олимпиад 2017.03.25-26-ны өдөр 

  • Архангай аймагт I сургууль дээр: Утас 99339222 
  • Орхон аймагт БУГС-тай 14-р сургууль дээр: Утас 99353264, 99159842 
  • Дархан-Уул  аймагт Монгол-Оюу сургууль дээр: Утас 99393201
  • Сүхбаатар аймагт 3-р сургууль дээр: Утас 99 518909, 99177329 

Улаанбаатар хотод СБД-ийн 31-р дунд сургууль дээр тус тус явагдана.

2017.03.25-нд    

  • 09.00    цагаас    1-р анги 
  • 12.00    цагаас    5, 12-р анги
  • 14.00    цагаас    3-р анги
  • 16.00    цагаас    7, 9-р анги

2017.03.26-нд

  • 09.00 цагаас 2-р анги
  • 12.00 цагаас 8, 10-р анги, Бага, Дундын багш
  • 14.00 цагаас 4-р анги
  • 16.00 цагаас 6, 11-р анги

Бүртгэлийг 2017.03.20-24-ний өдрүүдэд 09.00-17.00 цагийн хооронд / УБ хотод 09.00-20.00 цагт мөн www.olympiad.mn сайтаар / олимпиад болох сургууль дээр хийж мандат олгоно. Бүртгэлийн хураамж 5000 төгрөг.

Шагнал 

I-ХII ангийн ангилал тус бүрт тухайн орон нутагт оролцсон сурагчдыг авсан оноогоор нь тухайн орон нутагт нь эрэмбэлж эхний 10%-ийг нь алт, мөнгө, хүрэл медаль (3:3:4=Алт:Мөнгө:Хүрэл), өргөмжлөл, 10%-ийг нь I зэргийн диплом, 10%-ийг нь II зэргийн диплом, 10%-ийг нь III зэргийн дипломоор шагнах буюу ангилал тус бүрт нийт оролцогчдын 40% -ийг нь шагнаж урамшуулна.

Бага ангийн багшийн ангилалд /Зөвхөн УБ, Орхон/

  • I байр- 1-ийг шалгаруулж, алтан медаль, өргөмжлөл, 300.000 төгрөг
  • II байр- 1-ийг шалгаруулж, мөнгөн медаль, өргөмжлөл, 180.000 төгрөг
  • III байр- 1-ийг шалгаруулж, хүрэл медаль, өргөмжлөл, 120.000 төгрөг

Дунд ангийн багшийн ангилалд /Зөвхөн УБ, Орхон/

  • I байр-1-ийг шалгаруулж, алтан медаль, өргөмжлөл, 500.000 төгрөг
  • II байр-1-ийг шалгаруулж, мөнгөн медаль, өргөмжлөл, 300.000 төгрөг
  • III байр-1-ийг шалгаруулж, хүрэл медаль, өргөмжлөл, 200.000 төгрөг

Олимпиадын дүн 2017.03.30-ны Пүрэв гаригт гарна. Дүнг www.olympiad.mn сайтаас харна уу. Медальт байранд шалгарсан сурагчид болон дипломын болзол хангасан сурагчдын шагналыг 2017.04.17-21-ний хооронд сургууль дээр нь гардуулж өгнө.

Холбоо барих утас: 9929-7373, 8803-7372, 7575-628

Онлайнаар шууд бүртгүүлэх

 

Мэдээлэлийг оруулсан Olympiad.mn admin

Холбоотой гарын авлага, материал

ШИДЭТ КВАДРАТ сургалтын төвийн нэрэмжит  математикийн VII олимпиадын даалгавар, хариу

ШИДЭТ КВАДРАТ сургалтын төвийн нэрэмжит математикийн VII олимпиадын даалгавар, хариу

Анхаар: Энэхүү материалыг олимпиад зохион байгуулагчийн зөвшөөрлөөр, хамтран толилуулж байгаа бөгөөд..

0₮

comments to ""ШИДЭТ КВАДРАТ" математик сургалтын төвийн нэрэмжит математикийн стандарт VIII олимпиад"