"АРИФМЕТИК 6-7" Математикийн улсын III уралдаан

"АРИФМЕТИК  6-7"  Математикийн улсын III уралдааны удирдамж

Зорилго:

  • 6-7 дугаар ангийн сурагчдын математикийн хичээлийн чадварыг ахисан түвшинд  олгох.
  • Хот , хөдөөгийн багш нарын заах арга ур чадварт ахиц гаргах, дэмжин туслах, зөвлөгөө өгөх.
  • Сурагчдыг математикт дур сонирхолтой болгох.
  • Багш,  сурагч, эцэг эх, сургуулийн хамтын ажиллагааг дээшлүүлэх
  • Жил бүр уламжлал болгон явуулах.

Явагдах журам:

  • Ерөнхий Боловсролын Сургуулийн 6-7 ангийн сурагчид анги бүлгээрээ оролцоно.
  • Оролцох анги 20-оос доошгүй сурагчтай байх ба анги бүлэг хоорондоо сурагч солилцохгүй,  тухайн ангийн бүх сурагчид оролцоно.
  • Аймгуудаас  6-7-р ангийн 4 бүлэг, нийслэлээс 6-7 ангийн  4 бүлгийг шалгаруулж байр эзлүүлнэ.
  • Аймаг бүрт математикийн арга зүйчээр ахлуулсан  комисс зохион байгуулагдана.
  • 6-р ангийн сурагчид 6,7 ангидаа 2 жил оролцох боломжтой.
  • Гүнзгийрүүлсэн сургалттай ангийн шалгаруулалт  тусдаа явагдана.
  • 2017 оны 04 сарын 01-нээс 05-р  сарын 30-ны хооронд бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ анги удирдсан багш,  математикийн багшийн утасны дугаар мэйл  хаяг, оролцох анги бүлэг, сурагчдын овог нэрийн хамт (загвар-1- ийн дагуу)
  • Гүнзгийрүүлсэн сургалттай  6-р ангийн бүртгэл 2017 оны 9 сарын 1- нээс 9 сарын 15-ны хооронд бүртгэнэ. (загвар-1- ийн дагуу)

Гүнзгийрүүлсэн сургалттай ангиудаас шалгаруулалтад оролцсон нийт сурагчдын  20% нь алт, мөнгө, хүрэл медалиар шагнагдана.

I  байр - 1 бүлэг,  алтан медаль (хүүхэд бүр), математикийн багш 500000 төгрөг АУБ 300000

             төгрөг

II байр- 1  бүлэг, мөнгөн медаль  (хүүхэд бүр), математикийн багш 300000 төгрөг АУБ 200000

            төгрөг

III байр - 2 бүлэг,  хүрэл медаль (хүүхэд бүр), математикийн багш 200000 төгрөг АУБ 100000

            төгрөг

IV байр- 2 бүлэг, өргөмжлөл (хүүхэд бүр, анги удирдсан багш, математикийн багш)

Хаяг: Улаанбаатар хот БГД "Эхлэл" бүрэн дунд сургууль

Утас: 99199671, 88609671, 99545772, 88052324, 91003568

И-мэйл хаяг: jagaa_ekhlel@yahoo.com

Вэб сайт: www.ekhlel.edu.mn

facebook хаяг: Эхлэл сургууль

Заавар 

Уралдаанд оролцох анги:

  1. Оролцож байгаа ангийн математикийн  багшийн mail  хаягийг явуулна.
  2. Оролцох анги нь 20-оос доошгүй сурагчтай байх.
  3. Оролцох ангийн сурагчид нь 2017-2018 оны хичээлийн жилд 6, 7-р ангид  суралцах сурагчид байх.
  4. Оролцох анги нь А.Энхжаргал "Арифметик-6-7"  2016 оны номын бодлогуудыг бодсон байх. (Жич: Оролцох ангид  хичээл заадаг математикийн багшид багшийн  зөвлөмж ном үнэгүй өгнө.)
  5. Шалгалтын бодлогууд нь А.Энхжаргал "Арифметик-6-7"  2016 оны номын бодлогуудын хүрээнд өгөгдөнө.
  6. Уралдаанд оролцсон анги болон багшийг шалгалтын сэдвээр бүрэн хангана.

 

Уралдааны  комисс:

  • Аймаг, хотын  боловсролын газрын математикийн арга зүйчээр ахлуулсан 3 хүнтэй комисс байгуулагдана.
  • Комисс нь уралдаанд оролцох анги бүлгийн бүртгэлийн хуудсыг загвар-1- ийн дагуу бүртгэж jagaa_ekhlel@yahoo.com хаягаар явуулна.
  • Уралдаанд оролцох анги бүлгийг дэмжиж ажиллана.
  • Шалгалтаар очсон багшийн байр хоолны зардлыг тухайн сургууль хариуцна. (2 өдөр)

 

Гүнзгийрүүлсэн сургалттай ангийн шалгалтыг 12 сарын 21-нд нэгдсэн журмаар шалгалтын комисс зохион байгуулна.

I шат: 2018 оны 04-р сарын 21-нд  бүх аймаг, хотод зэрэг явагдана. Шалгалтын материалыг аймаг, хотын боловсролын газарт хүргүүлнэ.

  • Аймаг бүрээс 6-7-р ангийн 2 бүлэг шалгаруулна.
  • УБ хотын дүүрэг бүрээс 2 бүлэг шалгаруулна.

II шат: 2018 оны 05-р  сарын 19 -нд бүх аймаг, хотоос шалгарсан 6, 7-р ангиудаас шалгалтын

           комисс нэгэн зэрэг шалгалт авна.

  • Шалгагдсан ангийн нийт сурагчдын дундаж оноогоор байр эзлүүлнэ.
  • Шалгалтын дүнг 2018 оны 05-р сарын 25 -нд гаргаж телевизээр мэдээлнэ.
  • Шагналыг УБ хотын комисс тухайн аймаг хотын сургууль дээр очиж гардуулна.

 

Мэдээлэлийг оруулсан Olympiad.mn admin

comments to " "АРИФМЕТИК 6-7" Математикийн улсын III уралдаан"