МАЗААЛАЙ 2017 түргэн бодолтын математикийн олимпиадад хэрхэн оролцох вэ?

Уралдааны удирдамжийг энд дарж үзнэ үү.

"Мазаалай 2017" стандарт, түргэн бодолтын математикийн олимпиад энэ жил анх удаагаа зохиогдох гэж байгаа бөгөөд зөвхөн olympiad.mn сайтын СТАНДАРТ АНГИЛЛАЛ бүхий гишүүдийн хооронд өрсөлдөөн явагдах юм. Өөрөөр хэлбэл энэхүү олимпиадад оролцохын тулд заавал www.olympiad.mn вэб сайтын СТАНДАРТ ангилалын гишүүн болох хэрэгтэй. Дараах 2 арга замаар гишүүн болж болно.

1. Вэб сайтаар шууд гишүүнчлэл худалдан авах

1. Доорхи линкээр бүртгэл үүсгээд /өмнө бүртгэлтэй бол эмэйл хаяг нууц үгээрээ нэврэнэ/ захиалгыг дуустал үргэлжлүүлнэ.   2. Таны захиалгыг үндэслэн эмэйл хаягаар тань баталгаажуулах шуудан илгээх бөгөөд дурдсан дансанд гишүүнлэлчийн хураамж 5000 төгрөг шилжүүлнэ.   3. Төлбөр шилжүүлсэнээс 2-4 цагийн дотор гишүүнчлэл баталгаажна. Mazaalai-д оролцох,цахим контентуудыг үнэгүй татан авах эрхтэй болно.

 

Та http://www.olympiad.mn/membership/Standart-Membership линкийг дараад олимпиадад оролцох анги болон газраа сонгоод СОНГОХ товчийг дарж манай сайтад өмнө бүртгүүлж байсан бол эмэйл хаяг болон нууц үгээрээ нэвтрэн орж худалдан авалтыг гүйцэтгэнэ. Стандарт ангилал бүтэн хичээлийн жилийн турш 5000 төгрөгний хураамжтай бөгөөд та алхамуудын дагуу худалдан авалтаа алхамуудын дагуу баталгаажуулж төлбөрөө ХААН банкны дансанд шилжүүлсэнээр 2-4 цагийн дараа таны гишүүний эрх нээгдэж тан Мазаалай олимпиадад оролцох болон манай сайт дээрээ байгаа үнэ төлбөртэй цахим бодолт болон материалуудыг үнэгүй татан авах боломжтой болох юм.

Онлайнаар гишүүн болоход дараах зүйлүүдийг анхаарна уу.

  1. Өмнө бүртгэлтэй хэрэглэгчид өөрийн эмэйл хаяг болон нууц үгээ ашиглан нэвтэрч http://www.olympiad.mn/Standart-Membership линкээр орж захиалгаа илгээх бөгөөд та бүртгэлийн төгсгөлийн шатанд харагдах дансанд 5000 төгрөг шилжүүлсэнээр гишүүн болно. Хэрхэн захиалах тухай энд дарж үзнэ үү
  2. Өмнө бүртгэлтэй хэрэглэгчид өөрийн хаяг, нэр, анги, сургуулийн мэдээллээ нягталж үнэн зөв болгоорой.
  3. Зарим хүүхдүүдийн өмнөөс аав, ээж нь бүртгэсэн байгаа, тэгвэл хүүхдийнхээ нэр, утасны дугаар, сургууль, ангийг оруулах юм
  4. Гишүүн бүхэн зөвхөн 1 гишүүний статустай бөгөөд олон сурагчид зэрэг ашиглах, зэрэг олимпиадад оролцох боломжгүй.
  5. Гишүүний хураамжаа илгээж Стандарт ангилалаа баталгаажуулсан оролцогчид манай сайт дээр байгаа дурын контентыг үнэгүй татан авах боломжтой. Сонгох товчийг даран алхамуудын дагуу худалдан авалт хийхэд эцэст нь автоматаар 0 төгрөг гарна.
  6. Стандарт ангилал гишүүнчлэлийг худалдан авсан дурын сурагч 2017 оны 11 сарын 25, 26-нд 31-р сургууль дээр зохион байгуулагдах "Мазаалай 2017" түргэн бодолтын математикийн олипиадад цагийн хуваарийн дагуу шууд ирж оролцох бөгөөд оролцохгүй байж болно, оролцохгүй тохиолдолд гишүүнчлэлийн төлбөрийг буцаах боломжгүй.
  7. Таны вэб сайт дээр оруулсан хувийн мэдээлэл буруугаас үүдэх харицлагыг olympiad.mn сайт хариуцахгүй.

2. 31-р сургууль дээр ирж гишүүнчлэл авах

Онлайнаар гишүүнчлэл авах боломжгүй, эсвэл манай вэб сайтад бүртгэлгүй, бүртгэл үүсгэхэд бэрхшээлтэй байгаа бол 31-р сургууль дээр 2017 оны 21, 22, 23, 24-ний өдрүүдэд 10-19 цагийн хооронд ирж бүртгүүлээд СТАНДАРТ ГИШҮҮН болж болно. Гишүүн болоход мөн адил 5000 төгрөгний хураамжтай бөгөөд анги, сургууль, хаяг, Э-Мэйл хаяг, утасны дугаар гэх мэт гишүүний мэдээллийг өгнө. Та энд бүртгүүлсэн э-мэйл хаяг болон утасны дугаараараа www.olympiad.mn сайтад бүртгэл үүсгэхэд автоматаар СТАНДАРТ АНГИЛАЛ-ын гишүүн болж манай вэб дээрхи контентуудыг үнэгүй татан авах боломжтой болно.

Ирж гишүүн болоход дараах зүйлүүдийг анхаарна уу.

  1. Та өөрийн баталгаат э-мэйл хаяг болон утасны дугаар, оролцогчийн овог нэр, сургууль болон ангийн мэдээллийг үнэн зөвөөр өгч бүртгэлийн хуудас бөглөнө. Стандарт гишүүнчлэлийн 1 хичээлийн жилийн хураамж 5000 төгрөг төлнө.
  2. Ирж бүртгүүлсэн хүмүүс автоматаар сайтын СТАНДАРТ ГИШҮҮН ангилалд орох бөгөөд бүртгүүлсэн, эмэйл болон утасны дугаарыг үндэслэн манай админ таны вэб сайтаас үнэгүй контент татах эрхийг идэвхжүүлнэ.
  3. Энд бүртгүүлсэн утасны дугаар болон э-мэйл хаягаараа www.olympiad.mn сайтад өөрөө бүртгэл үүсгэнэ.
  4. Өмнө олимпиад.мн сайтад бүртгэлтэй бол шууд бүртгэлээрээ нэвтэрч үнэгүй контент татан авч болно, эрх идэвхжээгүй бол 7575-6284 дугаараар холбогдож эмэйл хаягаа илгээж шалгуулна уу.
  5. Утасны дугаар болон эмэйл хаягаа ашиглан бүртгүүлсэн тохиолдолд 2-4 цагийн дараа таны СТАНДАРТ АНГИЛАЛЫН гишүүнчлэл баталгаажиж үнэгүй контент татан авах эрх нээгдэнэ.

Хөдөө орон нутгаас оролцох

  1. УБ хоттой ойролцоо хүүхдүүд 31-р сургууль дээр ирж оролцох нь нээлттэй
  2. Мазаалай - 2017 түргэн бодолтын математикийн олимпиад явагдах аймгууд болон холбоо барих зохион байгуулагчдын утасны дугаарууд: 
    Баян-Өлгий аймаг -Заед сургууль, Утас: 94199601 94110403
    Дархан-Уул аймаг - Монгол Оюу сургууль
    Дорноговь аймаг - Утас: 86061620
    Дундговь аймаг - 4-р сургууль, Утас: 89987524
    Орхон аймаг - Маргад дээд сургууль, Утас: 99702155
    Өмнөговь аймаг - 1-р сургууль, Утас: 99270254
    Хөвсгөл аймаг - 1-р сургууль, Утас: 88688426
    Сүхбаатар аймаг - 3-р сургууль, Утас: 99518909
    Хэнтий аймаг - 4-р сургууль, Утас:94008880
    Увс аймаг - Увс цогцолбор сургууль -2, Утас: 99455535
    Хөдөө орон нутгаас оролцох хүүхдүүд эдгээр хүмүүстэй холбогдож бүртгүүлнэ үү. Та бүхэнд амжилт хүсье.

 

Мэдээлэлийг оруулсан Olympiad.mn admin

comments to "МАЗААЛАЙ 2017 түргэн бодолтын математикийн олимпиадад хэрхэн оролцох вэ?"