МАЗААЛАЙ 2017 түргэн бодолтын математикийн олимпиадын удирдамж

Энэхүү олимпиадад зөвхөн www.olympiad.mn сайтын гишүүд оролцох боломжтой бөгөөд стандарт агуулгын хүрээнд явагдана. Илүү олон сурагчдыг урамшуулах, математикийн хичээлд идэвхи сонирхолтой болгох зорилготой учраас нийт оролцогчдын 30%-ийг алт, мөнгө, хүрэл медаль болон нэг, хоёрдугаар зэргийн дипломоор шагнаж урамшуулна. Орон даяар зохиогдох энэхүү олимпиадад оролцохын тулд энэхүү линкийг дарж www.olympiad.mn вэб сайтын СТАНДАРТ АНГИЛАЛ-ын гишүүн болно уу.

Хөдөө орон нутгийн сурагчдын оролцоог дэмжих үүднээс Баян-Өлгий, Дархан, Дорноговь, Дундговь, Орхон, Өмнөговь, Хөвсгөл аймаг, Сүхбаатар, Хэнтий, Увс аймгууд болон  Улаанбаатарт нэгэн зэрэг явагдана.

 

Ерөнхий үндэслэл:

  • Улаанбаатар хотод болдог түргэн бодолтын олимпиадад хөдөө орон нутагийн сурагчид оролцох боломж хомс
  • Хөдөө орон нутагт уралдаан тэмцээн харьцангуй цөөн болж байгаа
  • Ижил бодлогыг нэгэн зэрэг олон аймаг хотод бодож өрсөлдөх
  • Өөрсдийн бодлого бодох асуудал шийдэх чадварыг газар зүйн байршил хамаарахгүй сорьж үзэх
  • Бусад улс оронуудын албан ёсны олимпиадын I, II даваа тест хэлбэртэй болж байгаа олон улсын жишигийг дагах
  • Гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн математикийн олимпиадын тусгай бэлтгэл хийдэг сурагчтай математик сэтгэлгээ сайтай, математикт авъяастай боловч математикийн мэдлэгээр бага сурагч уламжлалт олимпиадаар өрсөлдөхөд хэн нь математикт илүү авъяастайг тогтоож чадахгүй байгаа
  • Математикт авъяастай сурагчдыг эрт илрүүлэх боломжийг олгох зэрэг шаардлагатай байна.

Эдгээр болон бусад шаардлагын үүднээс жил бүр энэхүү "МАЗААЛАЙ" олимпиадыг зохион байгуулна.

Зорилго: Сурагчдын математикийн авьяасыг багаас нь нээн илрүүлэх, математик сэтгэхүйг хөгжүүлэх, шинжлэх ухаанчаар оновчтой зөв шийдвэр гаргах чадвар төлөвшүүлэх, өөрийн чадварыг сорих боломж олгох

Онлайн бүртгэл: www.olympiad.mn сайтын СТАНДАРТ АНГИЛАЛ-ын гишүүн болсноор тус олимпиадад оролцох боломжтой болох бөгөөд та энд дарж гишүүн болоорой. Гишүүн болохдоо бүх мэдээллээ үнэн зөвөөр оруулах ёстой, тус бүртгэлийг үндэслэн энэхүү олимпиадад оролцоно.

Бүртгэл: Онлайнаар гишүүн болж бүртгүүлэх боломжгүй бол 2017 оны 11-р сарын 21, 22, 23, 24-ны хооронд 10:00-17:00  цагт тухайн орон нутагт олимпиадыг зохион байгуулах сургууль дээр ирж бүртгүүлж болно.

Бодолт үргэлжлэх хугацаа: 60 минут.

Олимпиадын бодолт хийх хуваарь:

Эхний өдөр

11-р сарын 25 ны 13:00 цагт 2-р анги
11-р сарын 25 ны 15:30 цагт 3-р анги

Хоёр дахь өдөр

11-р сарын 26 ны 9:00 цагт 4,12-р анги
11-р сарын 26 ны 11:30 цагт 5, 11-р анги
11-р сарын 26 ны 14:00 цагт 6,10-р анги
11-р сарын 26 ны 16:00 цагт 7, 8, 9-р анги

 

 


Шагнал урамшуулал:

​Олимпиад зохиогдсон аймаг, хот тус бүрийн тухайн ангилалд оролцогчдын

  • 2% алтан медаль, өргөмжлөл
  • 4% мөнгөн медаль, өргөмжлөл
  • 6% хүрэл медаль, өргөмжлөл
  • 8% нэгдүгээр зэргийн диплом
  • 10% хоёрдугаар зэргийн диплом

Зохион байгуулалт:

  1. Олимпиадын сэдэв нь сонгох хариутай тест хэлбэртэй байна.
  2. Олимпиадад 2-12-р ангийн сурагчид зөвхөн өөрийн хүсэлтээр оролцоно.
  3. Олимпиадын материалыг битүүмжлэн хураан авч нэг комисс засна.
  4. Олимпиадын дүн 2017.12.8 нд  www.olympiad.mn сайтад нийтлэгднэ.
  5. Шагналыг оролцогчын суралцаж буй сургууль тус бүрээр 2017.12.23 нд хүргүүлнэ.
Зохион байгуулагч: www.olympiad.mn  вэб сайт Интеграл төв ТББ    

Лавлах утас: 7575-6284

Мэдээлэлийг оруулсан Olympiad.mn admin

comments to "МАЗААЛАЙ 2017 түргэн бодолтын математикийн олимпиадын удирдамж"