Москвагийн нэрэмжит, Улсын тэргүүний Үндэсний Лаборатори 33-р Сургуулийн нэрэмжит ХИМИЙН олимпиад болно.

 

C:\Users\Undrakh\Desktop\33 logo.png

Баатар хот Москвагийн нэрэмжит, Улсын тэргүүний Үндэсний Лаборатори 33-р Сургууль,

"Химийн Гүнзгийрүүлсэн Сургалттай Монгол Улсын Гавъяат багш Т. Дандар багштай 1996 оны төгсөлтийн " нэрэмжит химийн олимпиадын удирдамж

Олимпиадын онцлог:

  • Хот болон улсын олимпиадын өмнө химийн хичээлээр хичээллэж буй  сурагч болон тус хичээлийг зааж буй багш нарын чансааг тодорхойлох, идэвхижүүлэх

  • Монгол улсад Химийн Гүнзгийрүүлсэн Сургалттай анги хичээллэж эхэлсэн түүхийг танилцуулах , ач холбогдлыг сурагч багачууд , эцэг эхчүүдэд сурталчлах

 

Олимпиадын хугацаа:  2018 оны 3-р сарын 10,11-ны өдөр 33 дугаар дунд сургууль дээр явагдана.

Олимпиадын дүн болон бодлого энэ сайтад тавигдна. 

Бүртгэл: 2018 оны 3-р сарын 5-7-ны өдрүүдэд 33 дугаар дунд сургууль дээр 10.00-18.00 цагийн хооронд бүртгэнэ. Энэхүү олимпиад нь оролцогчдоос хураамж авахгүй болно.

Оролцох төрөл :   8-12-р ангийн сурагчид болон багш нарын ангилал  /Зөвхөн лавлахгүй үелэх систем, тооны машин ашиглана/.

      Явагдах хугацаа:    III/10-ны  10.00 цагт                      8,9-р анги

                                  III/10-ны   14.00 цагт                   10,11, 12-р анги  

                          III/11-ны   11.00-12.00 цагт         Бодлого хамгаалалт (бүх анги )

Шагнал: 8-12-р ангид ангилал тус бүрт 6 сурагчийг шалгаруулан:

  • I байр – 1,   Алтан медаль, өргөмжлөл, Дурсгалын зүйл

  • II байр – 2,  Мөнгөн медаль, өргөмжлөл, Дурсгалын зүйл

  • III байр –3,  Хүрэл медаль, өргөмжлөл, Дурсгалын зүйл

Багш нарын ангилалд:

  • I байр – 1,   Алтан медаль, өргөмжлөл, 300000 ₮

  • II байр – 1,  Мөнгөн медаль, өргөмжлөл, 200000 ₮

  • III байр –1,  Хүрэл медаль, өргөмжлөл, 100000 ₮

Дүнгийн хурал:  III/11-ны 15 цагт 33-р сургуулийн хурлын зааланд болно.

33-р сургуулийн захиргаа, Химийн Гүнзгийрүүлсэн Сургалттай Монгол Улсын Гавъяат багш Т. Дандар багштай 1996 оны төгсөлтийн хамт олон, Хими-Биологийн ЗАС.

Холбоо барих утас:   99233456, 99170803,99800465, 11452093

 

Мэдээлэлийг оруулсан Olympiad.mn admin

comments to "Москвагийн нэрэмжит, Улсын тэргүүний Үндэсний Лаборатори 33-р Сургуулийн нэрэмжит ХИМИЙН олимпиад болно. "