Орхон аймагт зохион байгуулагдсан Бүсийн Математикийн IV олимпиад​

 2018 оны 10 сарын 20 нд Багануур дүүрэгт зүүн бүсийн, Өвөрхангайд говийн бүсийн  Эрдэнэтэд төвийн бүсийн, Увсад баруун бүсийн аймгуудын дунд "Бүсийн математикийн IV олимпиад" болж байна.  2016 оноос эхлэн Монголын Математикийн Олимпиадын хорооноос "Бүсийн математикийн олимпиад"-г жил бүр X сард зохион байгуулж байхаар болсон билээ. Тус олимпиадад түрүүлсэн оролцогчид тухайн ангилалдаа улсын математикийн олимпиадад оролцох эрх авдаг юм. 

Орхон аймагт болж буй төвийн бүсийн олимпиад нь Орхон аймгийн төдийгүй Монголын математик сонирхогчдийн сайн танил АБТА, математикч М. Баасай багшийн нэрэмжит болон зохион байгуулагдаж байна. Энэхүү олимпиадын дүнг эндээс харна уу. Тус олимпиадад оролцогч ахлах ангийн сурагчид болон багш нарт Интеграл онлайн төвийн багш Б.Батбаясгалан өөрийн бэлтгэсэн   "ЭЕШ-д бэлтгэх 500 бодлого" номыг танилцуулахаар авч ирсэн байна.  Та бүхэн 95320036, 96660036 утсаар холбогдох, эсвэл олимпиадын комисс дээр шууд очиж худалдан аваарай. Бодлго хамгаалалт 10 сарын 21 нд 10 цагаас эхлэнэ.

 

 

Мэдээлэлийг оруулсан Olympiad.mn admin