Цахим контент худалдан авах заавар

Цахим контент худалдан авах заавар

Олимпиад.мн дээр тавигдаж буй эдгээр олимпиадын сэдвүүд болон бодолтууд зөвхөн тус олимпиадыг зохион байгуулагчийн зөвшөөрлөөрлөөр, тэдэнд хянагдсан материалууд гэдгийг тэмдэглэхэд таатай байна.

Олимпиад, уралдаан тэмцээн бүр оролцогчид, сурагчдад өгөөжтэй байлгах үүднээс багахан үнээр бодолт, заавруудыг цахим хэлбэрээр түгээх ажлыг зохион байгуулж байгаа юм. Энэ нь оролцогчдын хувьд олон талын ач холбогдолтой.

Монгол улсын өнцөг булан бүрээс хүссэн хүн бүхэн энэхүү цахим контентуудыг худалдан авах боломжтой бөгөөд та бүртгэл үүсгэн сонирхсон контентоо сонгон аваад онлайн захиалга идэвхжүүлж төлбөрөө илгээсний дараа ашиглах боломжтой болно. Та дараах алхамуудын дагуу Олимпиад.мн-ээс захиалан аваарай

1. Бүртгэл үүсгэх /Бүртгэлээрээ нэвтрэх/

Олимпиад.мн-ээс контент худалдан авахын тулд юуны өмнө бүртгэл үүсгэж манай сайтын гишүүн болох ёстой. Та бүртгэл гэсэн цэсэн дээр дарж бүртгэл үүсгээрэй. Өмнө бүртгэл үүсгэсэн бол та бүртгүүлсэн Э-Мэйл хаяг болон Нууц үгээ ашиглан нэвтэрэнэ үү.

2. Худалдан авах контентоо сонгох

Та худалдан авах контентоо сонгоод СОНГОХ товчийг дарна. Сонгох товчийг дарснаар үндсэн цэсийн Миний сонголт хэсэгт дараах байдлаар гарч ирнэ.

Та худалдан авах тоогоо өөрчлөх бол Сонголтоо нягтлах линкийг дарж өөрчилнө үү, сонгон авсан зүйлүүддээ ямар нэгэн өөрчлөлт хийхгүй бол Захиалга илгээх линкийг дарж дараагийн алхамд шилжинэ үү. 

3. Захиалгаа илгээх

Та гарч ирсэн алхамуудын дагуу мэдээллээ нягтлан үргэлжлүүлэх товчийг дарсанаар захиалгаа илгээнэ, захиалгаа илгээснээр БАТАЛГААЖСАН гэсэн үг биш бөгөөд таны төлбөр орж ирсэнээс хойш 1 цагийн дотор таны захиалгыг баталгаажуулж захиалсан цахим контентоо татан авах боломжтой болох юм.

4. Төлбөрөө илгээх

Захиалгаа илгээхийн өмнө захиалгын төлбөрөө хэрхэн төлөх заавар гарч ирнэ, та зааврын дагуу төлбөрөө илгээнэ үү. Та төлбөр илгээх зааврыг анхааралтай уншаад Захиалга илгээх товчийг дарснаар манай серверт таны захиалга бүртгэгдэх юм. Мөн таны бүртгүүлсэн э-мэйл хаягаар захиалгын мэдээлэл давхар илгээгдэх бөгөөд төлбөр төлөх зааврыг мөн тэндээс харж болно /Анхаар: Ta yahoo, gmail ашигладаг бол зарим тохиолдолд spam фолдерт орж болохыг анзаарна уу/

Та төлбөрөө зааврын дагуу илгээсний дараа таны захиалгыг 1 цагийн дотор баталгаажуулах бөгөөд яаралтай хэрэгтэй бол 7575-6284 утсаар холбогдоно уу. Таны төлбөрийг хүлээн авч захиалгыг баталгаажуулснаар та захиалсан цахим контентоо татан авах боломжтой болно.  

5. Худалдан авсан контентоо татан авах

Та бүртгэлээрээ нэвтэрч өөрийн БҮРТГЭЛИЙН УДИРЛАГА-аас Захиалгатай холбоотой мэдээлэл хэсгий Таны цахим ном, контентууд линкээр орж cloud хэлбэртэй товчийг дарж захиалсан контентоо татан авч ашиглана уу.  

Анхаар: Манайхаар борлуулж буй эдгээр контентууд нь зохион байгуулагч болон бусад эрх бүхий хүмүүсийн зөвшөөрөлтэй, оюуны өмч хамгаалагдсан материал бөгөөд худалдан авсан файлаа ямар нэгэн хэлбэрээр хэвлэх, хувилах, цахим хэлбэрээр дамжуулах болон бусад хэлбэрээр тараахыг хориглоно.

Асуух, лавлах зүйл байвал 7575-6284 утсаар холбогдоно уу, та бүхэнд амжилт хүсье.

Мэдээлэлийг оруулсан Olympiad.mn admin

comments to "Цахим контент худалдан авах заавар"