"МАЗААЛАЙ-2018" олимпиадад хэрхэн оролцох вэ?​

"Мазаалай 2018"  математикийн олимпиад энэ жил 2 дахь удаагаа 2018 оны 11 сарын 24-нд зохиогдох гэж байна. Олимпиадад 1-12 ангийн сурагч хэн ч өөрийн хүслээр оролцож болох бөгөөд 1-2, 3-4, 5-6, 7-8, 9-10, 11-12 гэсэн 6 ангилалд өрсөлдөнө. Олимпиад 11 сарын 24-ний БЯМБА гарагт дараах хуваарийн дагуу явагдана. 

  • 10.00-11.00 VII-XII анги
  • 12.00-13.00 I-II анги
  • 14.00-15.00 III-IV анги
  • 16.00-17.00 V-VI анги

Мөн олимпиадад оролцогчдод www.olympiad.mn сайтын гишүүний 2 сарын эрх олгох ба нэмэлт төлбөртэйгөөр 6 сар, 1 жилийн эрх авах боломжтой. Тус сайтын гишүүн болсноор сайтын санд байгаа бодлого, бодолт, зааврыг үнэ төлбөргүй харах, татаж авах, хэвлэн хэрэглэх боломжтой болно.

Олимпиадад оролцогчдын 2% алтан медаль, 3% мөнгөн медаль, 4% хүрэл медаль, 6% тусгай байр, 8% дипломоор шагнагдана. Шагналыг 12 сарын 16-21 нд сургууль дээр нь хүргэж өгнө. Улсын хэмжээнд хамгийн өндөр оноо авсан сурагчдыг MAZAALAI медалион, мөнгөн шагналаар шагнана. Олимпиадад онлайнаар бүртгүүлж болохоос гадна УБ хотын оролцогчид 31-р сургууль дээр, хөдөө орон нутгийн оролцогчид тухайн орон нутагтаа олимпиад болох сургууль дээр очиж бүртгүүлж болно.

1. Бүртгэл хийж буй сургууль дээр ирж гишүүнчлэл авах

Онлайнаар гишүүнчлэл авах боломжгүй, эсвэл манай вэб сайтад бүртгэлгүй, бүртгэл үүсгэхэд бэрхшээлтэй байгаа бол Бүртгэл хийж буй 31-р сургууль дээр 2018 оны 11 сарын 12-16-ны өдрүүдэд 10-19 цагийн хооронд ирж бүртгүүлээд ГИШҮҮН болж болно. Бүртгүүлэхэд гишүүний эрх  / нэвтрэх нэр, нууц үг / олгох ба төлбөртэй гишүүн болж манай вэб дээрхи контентуудыг үнэгүй татан авах боломжтой болно.

Ирж бүртгүүлэн гишүүн болоход дараах зүйлүүдийг анхаарна уу.

  • Та өөрийн баталгаат э-мэйл хаяг болон утасны дугаар, оролцогчийн овог нэр, сургууль болон ангийн мэдээллийг үнэн зөвөөр өгч бүртгэлийн хуудас бөглөнө.

Олимпиадад оролцох+гишүүнчлэлийн 2 сарын эрх = 5000 төгрөг

Олимпиадад оролцох+гишүүнчлэлийн 6 сарын эрх = 8000 төгрөг

Олимпиадад оролцох+гишүүнчлэлийн 1 жилийн эрх = 10000 төгрөг.

  • Ирж бүртгүүлсэн хүмүүс сайтын ГИШҮҮН болох хэрэглэгчийн нэр, нууц үг авах бөгөөд тус хэрэглэгчийн нэрээр нэвтэрч  сайтаас үнэгүй контент татаж болно.
  • Шинээр хэрэглэгчийн нэр авсан бүртгүүлэгчид өөрсдийн мэдээллийг сайтад оруулна.

2. Вэб сайтаар шууд гишүүнчлэл худалдан авах

1. Доорхи линкээр бүртгэл үүсгээд /өмнө бүртгэлтэй бол э-мэйл хаяг нууц үгээрээ нэвтэрнэ/ захиалгыг дуустал үргэлжлүүлнэ.   2. Таны захиалгыг үндэслэн э-мэйл хаягаар тань баталгаажуулах шуудан илгээх бөгөөд дурдсан дансанд гишүүнчлэлийн хураамж  шилжүүлнэ.   3. Төлбөр шилжүүлснээс хойш 24 цагийн дотор гишүүнчлэл баталгаажна. Mazaalai-д оролцох,цахим контентуудыг үнэгүй татан авах эрхтэй болно.

 

Та http://www.olympiad.mn/index.php?route=membership/membership линкийг дараад гишүүний төрөл, олимпиадад оролцох анги болон газраа сонгоод СОНГОХ товчийг дарж манай сайтад өмнө бүртгүүлж байсан бол э-мэйл хаяг болон нууц үгээрээ нэвтрэн орж худалдан авалтыг гүйцэтгэнэ. 2 сарын гишүүнчлэлийн эрх бүхий STANDARD ангилал  5000, 6 сарын гишүүнчлэлийн эрх бүхий GOLD ангилал  8000, бүтэн жилийн турш гишүүнчлэлийн эрх бүхий PLATINUM  ангилал 10000 төгрөгний хураамжтай. Аль ч ангилалын гишүүн MAZAALAI-2018 олимпиадад үнэ төлбөргүй оролцох бөгөөд та зааврын дагуу худалдан авалтаа баталгаажуулж дараа нь төлбөрөө ХААН банкны дансанд шилжүүлснээр 24 цагийн дараа таны гишүүний эрх нээгдэж та манай сайт дээрээ байгаа төлбөртэй цахим контент болох цахим ном болон материалуудыг үнэгүй татан авах боломжтой болох юм.

Онлайнаар гишүүн болоход дараах зүйлсийг анхаарна уу.

  1. Өмнө бүртгэлтэй хэрэглэгчид өөрийн э-мэйл хаяг болон нууц үгээ ашиглан нэвтэрч гишүүн болох захиалгаа илгээх бөгөөд таны захиалга сайтад ирсэн тухай э-мэйл танд очно. Бүртгэлийн төгсгөлийн шатанд харагдах дансанд мөнгө шилжүүлснээр гишүүн болно. Хэрхэн захиалах тухай энд дарж үзнэ үү
  2. Өмнө бүртгэлтэй хэрэглэгчид өөрийн хаяг, нэр, анги, сургуулийн мэдээллээ нягталж үнэн зөв болгоорой.
  3. Зарим хүүхдүүдийн өмнөөс аав, ээж нь бүртгүүлсэн байгаа бол хүүхдийнхээ нэр, утасны дугаар, сургууль, ангийг зөв оруулах юм
  4. Гишүүн бүхэн зөвхөн 1 гишүүний статустай бөгөөд олон сурагчид зэрэг ашиглах, зэрэг олимпиадад оролцох боломжгүй.
  5. Гишүүний хураамжаа илгээж гишүүний ангилалаа баталгаажуулсан оролцогчид манай сайт дээр байгаа дурын контентыг үнэгүй татан авах боломжтой. Сонгох товчийг даран алхамуудын дагуу худалдан авалт хийхэд эцэст нь автоматаар 0 төгрөг гарна.
  6. Төлбөртэй гишүүнчлэлийг худалдан авсан дурын сурагч 2018 оны 11 сарын 24-нд зохион байгуулагдах "Мазаалай 2018" математикийн олипиадад цагийн хуваарийн дагуу шууд ирж оролцох бөгөөд оролцохгүй байж болно, оролцохгүй тохиолдолд гишүүнчлэлийн төлбөрийг буцаах боломжгүй. Оролцох тохиолдолд олимпиадад оролцохоор бүртгүүлнэ.
  7. Таны вэб сайт дээр оруулсан хувийн мэдээлэл буруугаас үүдэх хариуцлагыг olympiad.mn сайт хариуцахгүй.

Хөдөө орон нутгаас оролцох

  1. УБ хоттой ойролцоо хүүхдүүд УБ-т ирж оролцох нь нээлттэй
  2. Мазаалай - 2018 математикийн олимпиадад хөдөө орон нутгаас оролцох сурагчид багшаараа дамжуулан бүртгүүлж болно.

Харилцах утас 7575-6284(MATH) , 91992781

Мэдээлэлийг оруулсан Olympiad.mn admin

Холбоотой мэдээлэл

Мазаалай 2018 олимпиад дараах зорилготой: Улаанбаатар хотод болдог олимпиадад хөдөө орон нутагийн сурагчид оролцох боломж хомс; Хөдөө орон нутагт уралдаан тэмцээн харьцангуй цөөн болж байгаа; Ижил бодлогыг нэгэн зэрэг олон аймаг хотод бодож өрсөлдөх; Өөрсдийн бодлого бодох, асуудал шийдэх чадварыг газар зүйн байршил хамаарахгүй сорьж үзэх; Математикт авьяастай сурагчдыг илрүүлэх; Сурагчдыг математикт дуртай болгох, хичээл зүтгэлд нь урам өгөх