Монголын олимпиадын архив

Subcategories

Мазаалай 2018 олимпиад дараах зорилготой: Улаанбаатар хотод болдог олимпиадад хөдөө орон нутагийн сурагчид оролцох боломж хомс; Хөдөө орон нутагт уралдаан тэмцээн харьцангуй цөөн болж байгаа; Ижил бодлогыг нэгэн зэрэг олон аймаг хотод бодож өрсөлдөх; Өөрсдийн бодлого бодох, асуудал шийдэх чадварыг газар зүйн байршил хамаарахгүй сорьж үзэх; Математикт авьяастай сурагчдыг илрүүлэх; Сурагчдыг математикт дуртай болгох, хичээл зүтгэлд нь урам өгөх 

www.olympiad.mn сайт шуурхай ажиллахын тулд олимпиадын дүнг засалт дууссан даруйд нь нийтлэж байхаар зорин ажиллаж байна. 31 сургуулийн нэрэмжит "Бага Сунгаа V" олимпиадын урьдчилсан дүн эхнээсээ гарч байна. Удахгүй засалт дууссан бусад ангийн дүнгүүд сайтруу шууд шивэгдэн орох болно. Одоогоор 6, 9 ангиас бусад ангийдын дүн гарсан бөгөөд дүнгүүдийг энд дарж үзнэ. Танай хүүхдийн, таны дүн ороогүй бол засалт дуусаагүй байгаа гэсэн үг тул түр хүлээнэ үү. Оноо хамгаалалт 11 сарын 3 нд 11 цагаас 31-р сургууль дээр болно.  ..
31-р сургуулийн нэрэмжит "Бага Сунгаа V" олимпиадын дүн гарсан байна. 6-р ангийн бодлого хэт хөнгөн байсан учир маш олон хүүхэд бүтэн оноо авсан байна. Эдгээр хүүхдүүдэд медаль өгөхгүй зөвхөн сертификат өгөхөөр болсон байна. 9 ангийн 1 бодлого алдаатай тавигдсан байна. Эдгээр алдаа нь зохион байгуулагчдын буруутай үйл ажиллагаа, хайхрамжгүй байдалаас болсон байна. Зохион байгуулагч гэдэг доор зөвхөн 31-р сургууль, Тасралтгүй боловсролийн төвийг хэлэхгүй бөгөөд энд бодлого дэвшүүлсэн зассан гишүүд мөн хамаарна. Урьдчилсан дүн 11 сарын 2-ны орой гарч эхлэсэн бө..
Хоёр шаттай явагдах ОУМО-60-ын сонгон шалгаруулалтын I шатны эхний сорил 2018 оны 11 сарын 3-ны (хагас сайн) өдөр явагдана. Сорил УБ хотын цагаар 13:00 цагт эхэлнэ. УБ хотын сурагчид: Сорил МУИС-ийн хичээлийн I байранд явагдах бөгөөд оролцох хүсэлтэй сурагчид хүсэлтээ monmathprob@gmail.com хаягаар 11 сарын 2-ны дотор илгээнэ үү.  Орон нутгийн сурагчид: 10 сарын 29-ны байдлаар дараах аймгууд сорил явуулах хүсэлтээ гаргасан байна.  Үүнд: Баянхонгор, Увс, Ховд, Баян-Өлгий Оролцох бусад аймгууд яаралтай хүсэлтээ гаргана уу.    ..
comments on this article - view comments
 2018 оны 10 сарын 20 нд Багануур дүүрэгт зүүн бүсийн, Өвөрхангайд говийн бүсийн  Эрдэнэтэд төвийн бүсийн, Увсад баруун бүсийн аймгуудын дунд "Бүсийн математикийн IV олимпиад" болж байна.  2016 оноос эхлэн Монголын Математикийн Олимпиадын хорооноос "Бүсийн математикийн олимпиад"-г жил бүр X сард зохион байгуулж байхаар болсон билээ. Тус олимпиадад түрүүлсэн оролцогчид тухайн ангилалдаа улсын математикийн олимпиадад оролцох эрх авдаг юм.  Орхон аймагт болж буй төвийн бүсийн олимпиад нь Орхон аймгий..

Олон Улсын Хотуудын хоорондох математикийн 39-р уралдааны үндсэн даваа 3 сарын 11 нд болж урьдчилсан дүн гарлаа.

Орчлон ОУ-ын сургуулийн нэрэмжит математикийн олимпиад амжилттай явагдаж дүнгээ гаргалаа. Амжилттай оролцсон сурагчдад баяр хүргэе. Албан ёсны дүнг эндээс үзнэ үү. Дүнгийн хурал 2018 оны 2-р сарын 27-ний 16:00 цагт ХУД-ийн Орчлон 2 сургуулийн урлаг зааланд болно. 

Энэ олимпиадад ирсэн бодлогуудыг эндээс үзнэ үү.

comments on this article - view comments

Нэгдүгэр сургууль жил бүрийн хавар "Их сунгаа" матемтикийн олимпиадыг явуулдаг уламжлалтай бөгөөд энэ жил Улсын  Математикийн Олимпиадын 3 удаагийн  /1986,1987,1988 / аварга З. Соёл-Эрдэнийн нэрэмжит   “Их Сунгаа-XIV” математикийн олимпиад, математикийн баярыг 3 сарын 22-29 нд зохион байгуулах гэж байна. Энэ хүрээнд математикийн олимдиад, БОКС тэмцээн, биллиардын тэмцээн явуулна. Тус тэмцээний удирдамжыг хүргэж байна.

Жил бүр оны хамгийн эхний олимпиад болж явагддаг ЭХЛЭЛ дунд сургуулийн нэрэмжит уламжлалт математикийн олимпиад амжилттай явагдаж байна. Явагдсан ангилалуудын урьдчилсан дүн гарч эхэллээ, та өөрийн ангилал бүхий линк дээр дарж урьдчилсан дүнгээ харна уу. Энэхүү жагсаалт нь зөвхөн урьдчилсан дүн бөгөөд бодлого хамгаалалт явагдсаны дараа албан ёсны дүн гарч медальтнууд тодорно. 

comments on this article - view comments

Жил бүр оны хамгийн эхний олимпиад болж явагддаг ЭХЛЭЛ дунд сургуулийн нэрэмжит математикийн олимпиад амжилттай явагдаж байна. 

Математикт авьяас сонирхолтой сурагчдыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, дүүрэг, хот, улсын олимпиадын өмнөх сорил болгох, хот хөдөөгийн багш, сурагчдыг өргөнөөр хамруулж, оюун ухаанаа  сорих боломж олгох зорилготой тус олимпиадад ирсэн сэдвүүдтэй танилцана уу, түүнчлэн та бүхэн өөрийн FB аккаунтаараа нэвтрэн бодлогуудаа ярилцаж хэлэлцүүлэг өрнүүлээрэй.

comments on this article - view comments
Харагдаж буй нь: 1 - 10 хүртэл (Нийт 18)