2017-2018 оны хичээлийн жилийн мэнд хүргэе!

www.olympiad.mn сайтын зүгээс 2017-2018 оны хичээлийн жилийн мэнд хүргэе. Манай сайтын энэ хичээлийн жилийн үйл ажиллагаа эхлэж байна. Энэ хичээлийн жилийн олимпиадууд эхэллээ. 2017.09.30 нд Дундговь аймагт "Монгол улсын гавъяат багш Өлзийн нэрэмжит" математикийн XVII олимпиад, 2017.10.07 нд Замын-Үүдэд зүүн бүсийн, Баянхонгорт говийн бүсийн, Хөвсгөлд төвийн бүсийн аймгуудын дунд "Бүсийн математикийн II олимпиад" боллоо. Онцгой шалтгааны улмаас Баян-Өлгийд болох баруун бүсийн олимпиад долоо хоног хойшилон 10.14 нд болно. 2016 оноос эхлэн Монголын Математикийн Олимпиадын хорооноос "Бүсийн математикийн олимпиад"-г жил бүр X сарын эхний долоо хоногт зохион байгуулж байхаар болсон билээ. Тус олимпиадад түрүүлсэн оролцогчид тухайн ангилалдаа улсын математикийн олимпиадад оролцох эрх авдаг юм.

Мөн удахгүй 2017.10.13-15 нд Архангай аймагт А.Нямринчингийн нэрэмжит төвийн бүсийн математикийн XVII олимпиад болно. Тус олимпиадад Архангай аймгийн бүх сумд, Баянхонгор аймаг, Булган аймаг, Дархан-Уул аймаг, Дундговь аймаг, Завхан аймаг, Орхон аймаг, Өвөрхангай аймаг, Хөвсгөл аймгийн багш сурагчид оролцох эрхтэй, олимпиад жил бүр X сарын хоёр дахь долоо хоногт Архангай аймагт болдог.            

Одоогоор 2017.10.30 нд XXXI  сургуулийн нэрэмжит "Бага сунгаа" олимпиад, 2017.11.18 нд www.olympiad.mn сайтын нэрэмжит "Мазаалай" түргэн бодолтын улсын уралдаан болохоор тов гараад байна.

    Эрхэм сурагчид, багш нарт амжилт хүсье.

 

Мэдээлэлийг оруулсан Olympiad.mn admin

comments to "2017-2018 оны хичээлийн жилийн мэнд хүргэе!"