ЭХЛЭЛ ерөнхий боловсролын сургуулийн нэрэмжит “Эхлэл-2018” математикийн уламжлалт XV олимпиадын удирдамж

1. Олимпиадын зорилго:

Математикт авьяас сонирхолтой сурагчдыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, дүүрэг, хот, улсын олимпиадын өмнөх сорил болгох, хот хөдөөгийн багш, сурагчдыг өргөнөөр хамруулж, оюун ухаанаа  сорих боломж олгох.

2. Олимпиадын онцлог:

  1. 1-7-р ангийн сурагчид  стандарт бодлого, олимпиадын бодлого  бодож тус бүрийг 50%-иар тооцож үнэлэгдэнэ. 
  2. 8-12-р ангийн сурагчид олимпиадын дөрвөн бодлого бодож уралдана.
  3. Жил бүр уламжлал болгон явагддаг.

3. Олимпиадын зохион байгуулалт:

  1. УМО-ын зохион байгуулах комисс, МУИС, МУБИС,  “Эхлэл” сургуулийн математикийн  багш нар зохион байгуулна.
  2. Багийн дүнг анги тус бүрээс оролцсон сурагчдын өндөр оноотой эхний 3-н сурагч ба бага, дундын нэг, нэг багшийн онооны нийлбэрийн дунджаар гаргана.
  3. Олимпиадад I, II, III байр эзэлсэн  багт өргөмжлөл  олгоно.
  4. Анги тус бүрээс    I байр  1 - алтан медаль, өргөмжлөл , II байр   2 - мөнгөн медаль, өргөмжлөл,  III байр  3 - хүрэл медаль, өргөмжлөл
  5. Бага, дундын багш нарын эхний 3-н байрыг шалгаруулж алт, мөнгө, хүрэл медаль өргөмжлөлөөр  шагнаж урамшуулна.
  6. Олимпиадын шалгалтын сэдэв боловсруулах, олшруулах, багшийн зардал, шагналын сан зэрэг зардлуудад зориулж хураамж  авна. 
  7. Бодлогын хамгаалалт нь 1-р сарын 8-нд 10:00-12:00 (цаг нарийн баримтална)

4. Зохион байгуулах хугацаа:

  1. Олимпиадад оролцогсдыг   2017 оны  12 сарын 25-наас  2018 оны 1-р сарын 4-ны  хооронд 9:00-17:00 цагт  “Эхлэл” сургууль дээр бүртгэнэ.
  2. Олимпиад  2018 оны 01-р сарын 05, 06, 07-нд явагдана.

2018 оны 01 сарын 05

  • I/05-нд  09:00-11:00 цагт   6-р анги 
  • I/05-нд  12:00-14:00 цагт  7-р анги 
  • I/05-нд  15:00-17:00 цагт 8-р анги

2018 оны 01 сарын 06

  • I/06-нд  10:00-12:00 цагт 3-р анги, 5-р анги, 
  • I/06-нд  13:00-15:00 цагт 2-р анги, 11-р анги , 
  • I/06-нд  16:00-18:00 цагт 12-р анги,  багш нар

2018 оны 01 сарын 07

  • I/07-нд  10:00-12:00 цагт 4-р анги, 9-р анги
  • I/07-нд  13:00-15:00 цагт 10-р анги, 1-р анги 

4.3 Анги бүрийн бодолт эхлэх хугацаа мандат дээр бичигдэнэ.

4.4 Олимпиадын дүнгийн хурал 1 сарын 10-ны 12 цагт “Эхлэл” сургуулийн  зааланд болно.

 

Хаяг: БГДүүрэг Амарсанаагийн гудамж  “Эхлэл”  ерөнхий  боловсролын  сургууль. (МАХ МАLL-ийн баруун хойно)

Утас:  88600202,  91003568, 98009671, 9908967

Мэдээлэлийг оруулсан Olympiad.mn admin

comments to "ЭХЛЭЛ ерөнхий боловсролын сургуулийн нэрэмжит “Эхлэл-2018” математикийн уламжлалт XV олимпиадын удирдамж"