Olympiad.mn admin

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Баянгол дүүргийн “Эхлэл” ерөнхий боловсролын сургуулийн нэрэмжит “Эхлэл-2018”  математикийн уламжлалт XV олимпиадын удирдамжтай танилцана уу. Энэхүү олимпиад нь математикт авьяас сонирхолтой сурагчдыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, дүүрэг, хот, улсын олимпиадын өмнөх сорил болгох, хот хөдөөгийн багш, сурагчдыг өргөнөөр хамруулж, оюун ухаанаа  сорих боломж олгох.

comments on this article - view comments

МАЗААЛАЙ 2017 түргэн бодолтын анхдугаар олимпиадад оролцсон нийт сурагчдад баяр хүргэе. Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Дархан-Уул, Дорноговь, Дундговь аймаг, Орхон, Өмнөговь, Хөвсгөл, Сүхбаатар, Хэнтий, Увс аймгуудад нэгэн зэрэг амжилттай явагдлаа.

Хөдөө орон нутгийн материалыг татан авчирч хүний оролцоог багасгаж, тестийн машинаар зассан тул тодорхой цаг хугацаа шаардлагатай байсан гэдгийг ойлгоно уу, түүнчлэн анх удаа цахим бүртгэлийн гишүүнчлэлийн хүрээнд явагдсан учраас нэр зөрсөн, сургуулийн мэдээлэл дутуу гэх мэт алдаа байхыг үгүйсгэхгүй. Бид энэ мэт алдаа мадгийг тодруулж оролцогчдынхоо санал гомдлыг хүлээн авсаны дараа шагнал хүртэх оролцогчдыг зарлах болно. Нийт оролцогчдын 30% хүртэл алт, мөнгө, хүрэл медаль, дипломоор шагнагдана.

comments on this article - view comments

Жил бүр уламжлал Олонлог төв сургууль, Олонлог академи, Олонлог эгзэ сургууль, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулдаг ТУСГААР ТОГТНОЛЫН математикийн уралдаан энэ жил анх удаа 2 шатлалтай ОЛОН УЛСЫН статустай болж өргөжин явагдана. Үндэсний уралдаан 2017.12.16-17 ны өдрүүдэд, Олон улсын уралдаан 2017.12.23-24 ны өдрүүдэд зохион байгуулагдахаар боллоо.

comments on this article - view comments

МАЗААЛАЙ 2017 түргэн бодолтын анхдугаар олимпиадад оролцож буй нийт сурагчдад амжилт хүсье. Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Дархан-Уул, Дорноговь, Дундговь аймаг, Орхон, Өмнөговь, Хөвсгөл, Сүхбаатар, Хэнтий, Увс аймгуудад нэгэн зэрэг явагдаж байна. Та линкүүдийг дарж тус олимпиадын даалгаваруудыг татан авч болно, олимпиад явагдаж дууссан дараа хариу бүхий материал мөн нийтлэгдэх болно. Эдгээрийг та бүхэн өөрийн эмэйлээр олимпиад.мн дээрхи бүртгэлээрээ нэвтэрч ороод шууд татан аваарай.

comments on this article - view comments

"Мазаалай 2017" стандарт, түргэн бодолтын математикийн олимпиад энэ жил анх удаагаа зохиогдох гэж байгаа бөгөөд зөвхөн olympiad.mn сайтын СТАНДАРТ АНГИЛЛАЛ бүхий гишүүдийн хооронд өрсөлдөөн явагдах юм. Өөрөөр хэлбэл энэхүү олимпиадад оролцохын тулд заавал www.olympiad.mn вэб сайтын СТАНДАРТ ангилалын гишүүн болох хэрэгтэй.

comments on this article - view comments

Сурагчдын математикийн авьяасыг багаас нь нээн илрүүлэх, математик сэтгэхүйг хөгжүүлэх, шинжлэх ухаанчаар оновчтой зөв шийдвэр гаргах чадвар төлөвшүүлэх, өөрийн чадварыг сорих боломж олгох зорилготой стандарт түргэн бодолтын улсын аварга шалгаруулах МАЗААЛАЙ-2017 олимпиадын удирдамж. Тус олимпиад стандарт агуулгын хүрээнд явагдах бөгөөд сурагчдын хичээл зүтгэлийг урамшуулах, математикийн хичээлд илүү сонирхолтой болгох зорилготой учраас нийт оролцогчдын 30%-ийг алт, мөнгө, хүрэл медаль болон нэг, хоёрдугаар зэргийн дипломоор шагнаж урамшуулна.

comments on this article - view comments

Сурагчдын математикийн авьяасыг багаас нь нээн илрүүлэх, математик сэтгэхүйг хөгжүүлэх, шинжлэх ухаанчаар оновчтой зөв шийдвэр гаргах чадвар төлөвшүүлэх, өөрийн чадварыг сорих боломж олгох зорилготой стандарт түргэн бодолтын улсын аварга шалгаруулах МАЗААЛАЙ-2017 олимпиадын удирдамж

Нийслэлийн  физик-математикийн гүнзнийрүүлсэн сургалттай 11-р сургуулийн захирал асан Монгол Улсын гавъат багш Л.Чимэддоржийн нэрэмжит "Сайн гараа-2018" математикийн олимпиад 2017 оны 11 сарын 18 нд 11-р сургууль дээр болно. Тус олимпиадыг 11-р сургууль болон Л.Чимэддоржийн  гэр бүл, шавь нар зохион байгуулж байна. Олимпиадын бүртгэл 11 сарын 15, 16, 17 өдрүүдэд 11-р сургууль дээр 10:00-18:00 цагт болно. 

2017 оны БАГА СУНГАА олимпиадын эцсийн дүн гарлаа, медаль хүртсэн бүх сурагчдад баяр хүргэе. Та бүхэн жагсаалтаас өөрийн ангилалаа дарж дүнгээ харна уу.

comments on this article - view comments
Энэ бодолтууд нь тухайн сайтын идэвхитнүүдийн илгээсэн бодолт бөгөөд бидний зүгээс нягталсан боловч зохигчдын бодолт өөр байж болно. Зохиогчын бодолтыг зөв гэж үзэх болно. Учир нь зохиогчын бодолт оноо тавих гол шалгуур болдог билээ. Энэ бодолтын зөв буруу эсвэл буруу байгаа тухай, түүнээс гарах үр дагаварт сайтын зүгээс хариуцлага хүлээхгүй болно. 1 ангийн бодолт. 2 ангийн бодолт. 1-р бодлого. Яг одоо 9 цаг 30 минут болж байгаа бол 100 цаг 40 минутын дараа хэдийний хэдэн цаг хэдэн минут болох вэ? Бодолт. 1 хоногт 24 цаг, 2 хоногт 48 цаг, 3 хоногт 72 цаг, 4 хоногт 96 цаг ба..
comments on this article - view comments

31-р сургуулийн нэрэмжит Бага Сунгаа олимдиадын эхний өдрийн бодолт амжилттай явагдаж дууслаа. Олимпиадын бодлогуудыг толилуулж байна. Маргааш бодлого хамгаалалт болон БОКС тэмцээн болно. Та ангиудын линкэн дарж тухайн ангилалын бодлогуудтай танилцана уу.

comments on this article - view comments

11-р сургуулийн нэрэмжит Сайн гараа олимпиад амжилттай явагдлаа. Тус олимпиадад амжилттай оролцсон сурагчиддаа баяр хүргэе. Олимпиадын бодлогуудыг толилуулж байна.

comments on this article - view comments
 2017.10.07 нд Замын-Үүдэд зүүн бүсийн, Баянхонгорт говийн бүсийн, Хөвсгөлд төвийн бүсийн аймгуудын дунд "Бүсийн математикийн II олимпиад" боллоо. Онцгой шалтгааны улмаас Баян-Өлгийд болох баруун бүсийн олимпиад долоо хоног хойшилон 10.14 нд болно. 2016 оноос эхлэн Монголын Математикийн Олимпиадын хорооноос "Бүсийн математикийн олимпиад"-г жил бүр X сарын эхний долоо хоногт зохион байгуулж байхаар болсон билээ. Тус олимпиадад түрүүлсэн оролцогчид тухайн ангилалдаа улсын математикийн олимпиадад оролцох эрх авдаг юм. Тус олимпиадад дэвшигдэн бодогдсон б..
comments on this article - view comments
www.olympiad.mn сайтын зүгээс 2017-2018 оны хичээлийн жилийн мэнд хүргэе. Манай сайтын энэ хичээлийн жилийн үйл ажиллагаа эхлэж байна. Энэ хичээлийн жилийн олимпиадууд эхэллээ. 2017.09.30 нд Дундговь аймагт "Монгол улсын гавъяат багш Өлзийн нэрэмжит" математикийн XVII олимпиад, 2017.10.07 нд Замын-Үүдэд зүүн бүсийн, Баянхонгорт говийн бүсийн, Хөвсгөлд төвийн бүсийн аймгуудын дунд "Бүсийн математикийн II олимпиад" боллоо. Онцгой шалтгааны улмаас Баян-Өлгийд болох баруун бүсийн олимпиад долоо хоног хойшилон 10.14 нд болно. 2016 оноос эхлэн Монголын Математ..
comments on this article - view comments
Харагдаж буй нь: 29 - 42 хүртэл (Нийт 124)