Товч агуулга

“ЭХЛЭЛ” Сургууль үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах "АРИФМЕТИК  6-7"   Математикийн  Улсын IV уралдааны удирдамж   Зорилго:  6-7 дугаар ангийн сурагчдын математикийн хичээлийн чадварыг ахисан түвшинд  олгох. Хот , хөдөөгийн багш нарын заах арга ур чадварт ахиц гаргах, дэмжин туслах, зөвлөгөө өгөх. Сурагчдыг математикт дур сонирхолтой болгох, хөгжүүлэх Багш,  сурагч, эцэг эх, сургуулийн хамтын ажиллагааг дээшлүүлэх Жил бүр уламжлал болгон явуулах. VIII ангийн уралдааныг явуулах ( санал ..

Жил бүрийн нэгдүгээр сард уламжлал болон явагддаг МУБИС-н физик математикийн факультетийн декануудын нэрэмжит олимдиад 2018 онд  декан асан ДЭД ПРОФЕССОР  Я. ДОРЖСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ болон явагдаж байна. Тус олимпиадын удирдамжтай танилцана уу. 2017 онд проффессор Гүржав агсаны нэрэмжит олимпиад Улаанбаатар хотод болсон бол энэ жил Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт өргөн зохиогдох болжээ. Өнгөрсөн жилийн бодлогуудын бодолтыг манай сайтын цахим контент булангаас сонирхоорой. Олимдиадын дүн мэдээг мөн olympiad.mn сайтад нийтлэх болно.

comments on this article - view comments

Жил бүр оны хамгийн эхний олимпиад болж явагддаг ЭХЛЭЛ дунд сургуулийн нэрэмжит уламжлалт математикийн олимпиад амжилттай явагдаж байна. Явагдсан ангилалуудын урьдчилсан дүн гарч эхэллээ, та өөрийн ангилал бүхий линк дээр дарж урьдчилсан дүнгээ харна уу. Энэхүү жагсаалт нь зөвхөн урьдчилсан дүн бөгөөд бодлого хамгаалалт явагдсаны дараа албан ёсны дүн гарч медальтнууд тодорно. 

comments on this article - view comments

Жил бүр оны хамгийн эхний олимпиад болж явагддаг ЭХЛЭЛ дунд сургуулийн нэрэмжит математикийн олимпиад амжилттай явагдаж байна. 

Математикт авьяас сонирхолтой сурагчдыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, дүүрэг, хот, улсын олимпиадын өмнөх сорил болгох, хот хөдөөгийн багш, сурагчдыг өргөнөөр хамруулж, оюун ухаанаа  сорих боломж олгох зорилготой тус олимпиадад ирсэн сэдвүүдтэй танилцана уу, түүнчлэн та бүхэн өөрийн FB аккаунтаараа нэвтрэн бодлогуудаа ярилцаж хэлэлцүүлэг өрнүүлээрэй.

comments on this article - view comments

МАЗААЛАЙ 2017 түргэн бодолтын анхдугаар олимпиадад амжилттай зохиогдож дүнгээ гаргалаа. Тус олимпиад Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Дархан-Уул, Дорноговь, Дундговь аймаг, Орхон, Өмнөговь, Хөвсгөл, Сүхбаатар, Хэнтий, Увс аймгуудад нэгэн зэрэг амжилттай явагдлаа.

Хөдөө орон нутгийн материалыг татан авчирч хүний оролцоог багасгаж, тестийн машинаар зассан тул тодорхой цаг хугацаа шаардлагатай байсан гэдгийг ойлгоно уу, түүнчлэн анх удаа цахим бүртгэлийн гишүүнчлэлийн хүрээнд явагдсан учраас нэр зөрсөн, сургуулийн мэдээлэл дутуу гэх мэт бага сага алдаа гарснаас нэгтгэх ажил бага зэрэг удааширсанд хүлцэл өчье. Амжилттай оролцсон бүх сурагчдад баяр хүргэе. Шагналыг 12 сарын 18-25 нд сургууль тус бүрээр дамжуулан хүргэх болно.

comments on this article - view comments

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Баянгол дүүргийн “Эхлэл” ерөнхий боловсролын сургуулийн нэрэмжит “Эхлэл-2018”  математикийн уламжлалт XV олимпиадын удирдамжтай танилцана уу. Энэхүү олимпиад нь математикт авьяас сонирхолтой сурагчдыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, дүүрэг, хот, улсын олимпиадын өмнөх сорил болгох, хот хөдөөгийн багш, сурагчдыг өргөнөөр хамруулж, оюун ухаанаа  сорих боломж олгох.

comments on this article - view comments

МАЗААЛАЙ 2017 түргэн бодолтын анхдугаар олимпиадад оролцсон нийт сурагчдад баяр хүргэе. Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Дархан-Уул, Дорноговь, Дундговь аймаг, Орхон, Өмнөговь, Хөвсгөл, Сүхбаатар, Хэнтий, Увс аймгуудад нэгэн зэрэг амжилттай явагдлаа.

Хөдөө орон нутгийн материалыг татан авчирч хүний оролцоог багасгаж, тестийн машинаар зассан тул тодорхой цаг хугацаа шаардлагатай байсан гэдгийг ойлгоно уу, түүнчлэн анх удаа цахим бүртгэлийн гишүүнчлэлийн хүрээнд явагдсан учраас нэр зөрсөн, сургуулийн мэдээлэл дутуу гэх мэт алдаа байхыг үгүйсгэхгүй. Бид энэ мэт алдаа мадгийг тодруулж оролцогчдынхоо санал гомдлыг хүлээн авсаны дараа шагнал хүртэх оролцогчдыг зарлах болно. Нийт оролцогчдын 30% хүртэл алт, мөнгө, хүрэл медаль, дипломоор шагнагдана.

comments on this article - view comments

Жил бүр уламжлал Олонлог төв сургууль, Олонлог академи, Олонлог эгзэ сургууль, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулдаг ТУСГААР ТОГТНОЛЫН математикийн уралдаан энэ жил анх удаа 2 шатлалтай ОЛОН УЛСЫН статустай болж өргөжин явагдана. Үндэсний уралдаан 2017.12.16-17 ны өдрүүдэд, Олон улсын уралдаан 2017.12.23-24 ны өдрүүдэд зохион байгуулагдахаар боллоо.

comments on this article - view comments

МАЗААЛАЙ 2017 түргэн бодолтын анхдугаар олимпиадад оролцож буй нийт сурагчдад амжилт хүсье. Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Дархан-Уул, Дорноговь, Дундговь аймаг, Орхон, Өмнөговь, Хөвсгөл, Сүхбаатар, Хэнтий, Увс аймгуудад нэгэн зэрэг явагдаж байна. Та линкүүдийг дарж тус олимпиадын даалгаваруудыг татан авч болно, олимпиад явагдаж дууссан дараа хариу бүхий материал мөн нийтлэгдэх болно. Эдгээрийг та бүхэн өөрийн эмэйлээр олимпиад.мн дээрхи бүртгэлээрээ нэвтэрч ороод шууд татан аваарай.

comments on this article - view comments

"Мазаалай 2017" стандарт, түргэн бодолтын математикийн олимпиад энэ жил анх удаагаа зохиогдох гэж байгаа бөгөөд зөвхөн olympiad.mn сайтын СТАНДАРТ АНГИЛЛАЛ бүхий гишүүдийн хооронд өрсөлдөөн явагдах юм. Өөрөөр хэлбэл энэхүү олимпиадад оролцохын тулд заавал www.olympiad.mn вэб сайтын СТАНДАРТ ангилалын гишүүн болох хэрэгтэй.

comments on this article - view comments

Сурагчдын математикийн авьяасыг багаас нь нээн илрүүлэх, математик сэтгэхүйг хөгжүүлэх, шинжлэх ухаанчаар оновчтой зөв шийдвэр гаргах чадвар төлөвшүүлэх, өөрийн чадварыг сорих боломж олгох зорилготой стандарт түргэн бодолтын улсын аварга шалгаруулах МАЗААЛАЙ-2017 олимпиадын удирдамж. Тус олимпиад стандарт агуулгын хүрээнд явагдах бөгөөд сурагчдын хичээл зүтгэлийг урамшуулах, математикийн хичээлд илүү сонирхолтой болгох зорилготой учраас нийт оролцогчдын 30%-ийг алт, мөнгө, хүрэл медаль болон нэг, хоёрдугаар зэргийн дипломоор шагнаж урамшуулна.

comments on this article - view comments

Сурагчдын математикийн авьяасыг багаас нь нээн илрүүлэх, математик сэтгэхүйг хөгжүүлэх, шинжлэх ухаанчаар оновчтой зөв шийдвэр гаргах чадвар төлөвшүүлэх, өөрийн чадварыг сорих боломж олгох зорилготой стандарт түргэн бодолтын улсын аварга шалгаруулах МАЗААЛАЙ-2017 олимпиадын удирдамж

Нийслэлийн  физик-математикийн гүнзнийрүүлсэн сургалттай 11-р сургуулийн захирал асан Монгол Улсын гавъат багш Л.Чимэддоржийн нэрэмжит "Сайн гараа-2018" математикийн олимпиад 2017 оны 11 сарын 18 нд 11-р сургууль дээр болно. Тус олимпиадыг 11-р сургууль болон Л.Чимэддоржийн  гэр бүл, шавь нар зохион байгуулж байна. Олимпиадын бүртгэл 11 сарын 15, 16, 17 өдрүүдэд 11-р сургууль дээр 10:00-18:00 цагт болно. 

2017 оны БАГА СУНГАА олимпиадын эцсийн дүн гарлаа, медаль хүртсэн бүх сурагчдад баяр хүргэе. Та бүхэн жагсаалтаас өөрийн ангилалаа дарж дүнгээ харна уу.

comments on this article - view comments
Харагдаж буй нь: 29 - 42 хүртэл (Нийт 175)