Олимпиадад бүртгүүлэх заавар

Манай сайтаар зарлагдсан нээлттэй олимпиадуудад та шууд онлайнаар бүртгүүлж болно. Дараах алхамуудын дагуу та бүртгүүлээрэй.

1. Юуны өмнө та www.olympiad.mn вэб сайтад бүртгүүлж гишүүн болсон байх ёстой. Бүртгүүлэхийн тулд үндсэн цэсийн БҮРТГЭЛ гэсэн цэсийг сонгож бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ өөрийн мэдээлэлийг асуултын дагуу үнэн зөв, кирилл үсгээр оруулах ёстой, алдаатай оруулснаас үүдэх ямар нэгэн эрсдэлийг олимпиад.мн харицуахгүй. 

Хэрэв та өмнө нь бүртгэл үүсгэж байсан бол бүртгүүлж байсан э-мэйл хаяг болон нууц үгээрээ шууд нэвтрэн орно. Хэрэв нууц үгээ мартсан бол Нэвтрэх нууц үгээ мартсан линкийг дарж бүртгэлтэй э-мэйл хаягаа оруулаад нууц үгээ шинээр аваад нэвтрэнэ үү.


2. Та шинээр бүртгүүлж, эсвэл өмнөх бүртгэлээрээ нэвтэрсэний дараа өөрийн оролцох олимпиадаа сонгоно. Зөвхөн та Онлайнаар шууд бүртгүүлж болно гэсэн статустай Сонгох гэсэн товч идэвхжсэн олимпиадад л бүртгүүлэх боломжтой. Та сонгох гэсэн товчийг дарна уу.

3. Сонгох товчийг дарсны дараа үндсэн цэсийн Миний сонголт гэсэн хар товч таны сонголтоор өөрчлөгдөнө.  

4. Миний сонголт цэсийг дарахад дараах цонх нээгдэнэ. Та өөрийн бүртгэлээрээ өөрийгөө бүртгүүлэх боломжтой бөгөөд зөвхөн 1 хүн л бүртгүүлэх боломжтой, хэрэв тоо 1-ээс өөр гарч ирвэл Сонголтоо нягтлах товчийг дарж тохируулна уу. Баталгаажуулах товчийг дарж дараагийн алхамдаа шилжинэ үү.


5. Баталгаажуулах товчийг дармагц дараах цонх гарч ирнэ. Та гарч ирсэн сонголтуудын дагуу Үргэлжлүүлэх товчийг дарж явсаар Онлайн захиалга баталгаажуулах алхам дээрхи төлбөр илгээх зааврын дагуу төлбөрөө хийгээд Баталгаажуулах товчийг дарснаар таны онлайн захиалга баталгаажилна.


6. Баталгаажуулсаны дараа таны захиалгыг хүлээн авлаа гэсэн мэдээлэл гарч ирэх ба мөн таны бүртгүүлсэн эмэйл хаягаар төлбөр төлөх заавар бүхий э-мэйл очно. Төлбөрөө зааврын дагуу төлсөний дараа таны онлайн бүртгэл болон захиалга баталгаажина. 

Та бүртгэл болон захиалгаа баталгаажсан эсэхийг шалгахдаа Бүртгэл -> Бүртгүүлсэн уралдаан тэмцээнүүд цэсийг сонгож шалгана уу. Таны бүртгэж баталгаажсан бол Төлөв нь баталгаажсан гэсэн мэдээллэээр солигдоно. Харин нь Шалгаж байна гэсэн төлөвтэй байвал таны төлбөрийг шалгаж, баталгаажуулж байна гэсэн үг. Таныг төлбөрөө илгээснээс 30 минутын дотор нягталж баталгуужуулна.

Таны бүртгэлийг дагалдсан бодлогын хураамж болон ямар нэгэн материал байгаа бол баталгаажсаны дараа Бүртгэл - > Таны цахим ном, контентууд цэсийг дарж татан аваарай.