А.Нямринчингийн нэрэмжит төвийн бүсийн математикийн XVII олимпиад

А.Нямринчингийн нэрэмжит төвийн бүсийн математикийн олимпиад 2001 оноос эхлэн 10-р сарын хоёр дахь долоо хоногийн хагас бүтэн сайн өдөр болдог уламжлал тогтсон юм. Энэ жилийн олимпиад 2017 оны 10-р сарын 13-15 ны өдрүүдэд боллоо.
Тус олимпиадад Архангай аймгийн бүх сумд, Баянхонгор аймаг, Булган аймаг, Дархан-Уул аймаг, Дундговь аймаг, Завхан аймаг, Орхон аймаг, Өвөрхангай аймаг, Хөвсгөл аймгийн багш сурагчид оролцох эрхтэй.  

А.Нямринчин нь 1965 онд МУИС-ийг математикийн багш мэргэжлээр төгссөн. 1965 оноос Архангай аймгийн Тариат сумын дунд сургуульд багшилж байгаад 1966 оноос Цэцэрлэг хотын арван жилийн дунд сургуульд математикийн багшаар тасралтгүй 26 жил ажилласан. Ажиллах хугацаандаа заадаг хичээлээрээ 100% сурлагын амжилттай, 40-47%-ийн чанарын үзүүллэлттэй сургаж байсан. Мөн математикийн сонгон суралцах дугуйланг хариуцан ажилласнаар сурагчдыг математикийн хичээлээр хөгжүүлэх талаар их амжилт олсон. Түүний бэлтгэсэн сурагчдаас аймгийн олимпиадад тогтмол дээгүүр байр эзлэн улмаар улс болон олон улсын математикийн олимпиадад амжилттай оролцож байв. Тэдгээрээс дурьдвал С.Төмөр-Очир улсад 3-р байр (1969), Р.Гончигдорж улсын аварга (1970), Д.Батдэлгэр улсад 2-р байр (1974), Ч.Ганзориг улсад 3-р байр (1975), Н.Одбаяр улсын аварга (1983, 1985), А.Ганбаяр улсын аварга (1987), Б.Лхагвабаяр улсад 2-р байр (1987) тус тус эзэлж байв. 
Энэхүү олимпиадыг санаачлан мөнгөн тусламж үзүүлж эхлүүлсэн хүн нь А.Нямринчин багшийн отгон шавь 1989 оны төгсөгч А.Ганбаяр болон 1989 оны төгсөгчид, МУИС-ийн багш доктор, профессор В.Адъяасүрэн нар юм.
Уг олимпиадыг дэмжиж тусламж үзүүлсэн хамтран ажиллаж байсан найз нөхөд, шавь нар, үр хүүхдүүд нь 2001 оноос нэрэмжит сан байгуулсан. 
МУИС-ийн багш доктор, профессор В.Адъяасүрэнгийн санаачлагаар тус олимпиадад оролцсон жилдээ Улсын математикийн олимпиадаас медаль авсан сурагч багшийг “А.Нямринчин сан”-гаас шагнаж урамшуулдаг уламжлал тогтсон. Үүнд сурагч нь ХҮРЭЛ медаль авбал сурагчийг 100.000 төгрөг, бэлтгэсэн багшийг 100.000 төгрөг, МӨНГӨН медаль авбал сурагчийг 200.000 төгрөг, бэлтгэсэн багшийг 200.000 төгрөг, АЛТАН медаль авбал сурагчийг 300.000 төгрөг, бэлтгэсэн багшийг 300.000 төгрөг, Олон улсын математикийн олимпиадаас медаль авбал сурагчийг 1.000.000 төгрөг, бэлтгэсэн багшийг 1.000.000 төгрөг.
Сангийн нэрэмжит шагнал авсан багш сурагчид.
1. УБ, 1-р сургуулийн багш Архангай аймгийн уугуул Ж.Батбаярын бэлтгэсэн сурагч Э.Төрбат ОУМО- 53-аас алтан медаль авсан тул Ж.Батбаярыг 1.000.000 төгрөгөөр урамшуулсан.
2. ӨВ аймгийн Хархорин сумын МГСС-ийн 9-р ангийн сурагч Н.Батболд. Бэлтгэсэн багш М.Сугар 2004 он.
УМ-ийн 40-р олимпиадаас МӨНГӨН медаль
3. ХӨ аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 7-р ангийн сурагч Б.Сумъяа. Бэлтгэсэн багш Б.Ганбилэг 2004 он.
УМ-ийн 40-р олимпиадаас МӨНГӨН медаль анги өгсөж орсон
УМ-ийн 42-р олимпиадаас МӨНГӨН медаль 
УМ-ийн 43-р олимпиадаас АЛТАН медаль 
Олон улсын математикийн 47-р олимпиадаас ХҮРЭЛ медаль
Олон улсын математикийн 48-р олимпиадаас МӨНГӨН медаль
И.Ф.Шарыгины нэрэмжит олон улсын геометрийн олимпиадаас хамгийн хүнд бодлогыг бодож “Тусгай” шагнал хүртсэн.
Монголын оюутны математикийн 17-р олимпиадаас АЛТАН медаль
4. ӨВ аймгийн Мэргэд сургуулийн 11-р ангийн сурагч Б.Баярдэлгэр. Бэлтгэсэн багш П.Даарийбаамоо 2006 он.
УМ-ийн 42-р олимпиадаас ХҮРЭЛ медаль
5. ӨВ аймгийн Мэргэд сургуулийн 9-р ангийн сурагч Б.Лувсанбямба. Бэлтгэсэн багш Ч.Нарантуяа 2007 он.
УМ-ийн 43-р олимпиадаас МӨНГӨН медаль
УМ-ийн 45-р олимпиадаас АЛТАН медаль 
УМ-ийн 46-р олимпиадаас МӨНГӨН медаль 
Олон улсын математикийн 50, 51-р олимпиадаас тус тус ХҮРЭЛ медаль
Монголын оюутны математикийн 20-р олимпиадаас МӨНГӨН медаль
6. ХӨ аймгийн МГСС-ийн 11-р ангийн сурагч Б.Цэнд-Аюуш. Бэлтгэсэн багш Б.Түмэндэмбэрэл 2007 он.
УМ-ийн 43-р олимпиадаас ХҮРЭЛ медаль
Монголын оюутны математикийн 17-р олимпиадаас ХҮРЭЛ медаль
7. ХӨ аймгийн Ирээдүй сургууль 10-р ангийн сурагч Д.Өсөхбаатар. Бэлтгэсэн багш М.Сайнбаяр 2008, 2009 он.
УМ-ийн 44-р олимпиадаас МӨНГӨН медаль
УМ-ийн 45-р олимпиадаас ХҮРЭЛ медаль
Мэдээлэл зүйн улсын олимпиадаас ХҮРЭЛ медаль
Мэдээлэл зүйн олон улсын олимпиадад оролцсон
8. Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч Б.Ганбат. Бэлтгэсэн багш Ч.Оюунгэрэл 2009 он.
УМ-ийн 45-р олимпиадаас МӨНГӨН медаль 
Монголын оюутны математикийн 19-р олимпиадаас МӨНГӨН медаль
Олон улсын оюутны математикийн 17, 18, 19-р олимпиадаас тус тус ХҮРЭЛ медаль
9. Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн 8-р ангийн сурагч Х.Ариунболд. Бэлтгэсэн багш Т.Алтанцэцэг 2009 он.
УМ-ийн 45-р олимпиадаас МӨНГӨН медаль 
10. ХӨ аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 8-р ангийн сурагч Б.Зоригтбаатар. Бэлтгэсэн багш Г.Адъяахүү 2009 он.
УМ-ийн 45-р олимпиадаас ХҮРЭЛ медаль
Монголын оюутны математикийн 22-р олимпиадаас АЛТАН медаль 
11. ХӨ аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч Н.Мөнхжаргал. Бэлтгэсэн багш Г.Адъяахүү 2009 он.
УМ-ийн 45-р олимпиадаас ХҮРЭЛ медаль
12. Архангай аймгийн “Хүмүүн” цогцолбор I сургуулийн 10-р ангийн сурагч Д.Түвшинтөр. Бэлтгэсэн багш Т.Уртнасан 2010, 2011 он.
УМ-ийн 46-р олимпиадаас МӨНГӨН медаль
УМ-ийн 47-р олимпиадаас ХҮРЭЛ медаль
13. ХӨ аймгийн “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 9-р ангийн сурагч Ж.Энхбаяр. Бэлтгэсэн багш Б.Түмэндэмбэрэл 2010, 2012 он.
УМ-ийн 46-р олимпиадаас МӨНГӨН медаль
УМ-ийн 48-р олимпиадаас ХҮРЭЛ медаль
Монголын оюутны математикийн 22-р олимпиадаас МӨНГӨН медаль, 23, 24-р олимпиадаас тус тус ХҮРЭЛ медаль
14. Дархан-Уул аймгийн 19-р сургуулийн 9-р ангийн сурагч Г.Баяннамсрай. Бэлтгэсэн багш Т.Алтанцэцэг 2010 он.
УМ-ийн 46, 48-р олимпиадаас тус тус МӨНГӨН медаль 
15. Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн 8-р ангийн сурагч А.Мөнхзориг. Бэлтгэсэн багш Х.Төмөрхан 2010 он.
УМ-ийн 46-р олимпиадаас МӨНГӨН медаль
16. ӨВ аймгийн Мэргэд сургуулийн 10-р ангийн сурагч А.Мөнхсуурь. Бэлтгэсэн багш С.Эрдэнэбилэг 2012 он.
УМ-ийн 48-р олимпиадаас ХҮРЭЛ медаль
17. Дархан-Уул аймгийн Монгол оюу сургуулийн 8-р ангийн сурагч Б.Энхбаяр. Бэлтгэсэн багш Т.Алтанцэцэг, О.Эрдэнэчимэг 2013 он.
УМ-ийн 49, 50-р олимпиадаас тус тус ХҮРЭЛ медаль
18. Баянхонгор аймгийн Номгон сургуулийн 10-р ангийн сурагч М.Буянбилэг. Бэлтгэсэн багш С.Цагаан 2015, 2016 он.
УМ-ийн 51-р олимпиадаас МӨНГӨН медаль, 52-р олимпиадаас ХҮРЭЛ медаль
19. ХӨ аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 9-р ангийн сурагч Х.Санжаахүү. Бэлтгэсэн багш П.Сүхбат 2015, 2016 он.
УМ-ийн 51-р олимпиадаас ХҮРЭЛ медаль
УМ-ийн 52, 53-р олимпиадаас тус тус АЛТАН медаль
Олон улсын математикийн 57, 58-р олимпиадаас тус тус ШАГНАЛТ байр
20. ӨВ аймгийн Мэргэд сургуулийн 11-р ангийн сурагч Т.Түвшинтөгс. Бэлтгэсэн багш Ц.Батжаргал 2015 он.
УМ-ийн 51-р олимпиадаас ХҮРЭЛ медаль
21. ХӨ аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч Ч.Чинзориг. Бэлтгэсэн багш Р.Доржзовд 2016 он.
УМ-ийн 52-р олимпиадаас ХҮРЭЛ медаль
22. Архангай аймгийн Лаборатори I сургуулийн 11-р ангийн сурагч Д.Самбуу. Бэлтгэсэн багш Ж.Эрдэнэцэцэг 2016 он.
УМ-ийн 52-р олимпиадаас ХҮРЭЛ медаль

Нямренчин сан

Байгууллага: Нямренчин сан

А.Нямринчингийн нэрэмжит төвийн бүсийн математикийн XVII олимпиад

  • Хаана: Архангай
  • Захиалгын код: А.Нямринчингийн нэрэмжит олимпиад
  • Төлбөр: 0₮


Статус: Олимпиад явагдаж дууссан


Холбогдох бусад ангилал: Архангай, Нямринчин

Facebook Comments ()