Зорилго: 

Математикийн олимпиадын зорилго нь багш, сурагчдын математикийн ур чадварыг дээшлүүлэх, хүүхэд багачуудыг бодитой, эмх цэгцтэй мэдлэгтэй болгох үүний үндсэн дээр аливаа асуудалд оновчтой зөв шиийдвэр гаргадаг байх, нийгмийн оюунлаг иргэдийг бэлтгэхэд оршино.

Хамрах хүрээ: 

Олимпиад хувийн болон төрийн өмчийн дунд сургуулийн 1-12-р анги, багын багш, дундын багш гэсэн 14 ангиллаар зохион байгуулагдана.

Олимпиад явагдах хэлбэр

Олимпиад стандарт хэлбэрээр явагдах ба 1-12-р ангийн ангилал тус бүрд 4 онооны 5 бодлого, 5 онооны 5 бодлого, 6 онооны 5 бодлого нийт 15 бодлого бодно. Бага, дундын багшийн ангилал уламжлалт хэлбэрээр явагдана.

Олимпиадын бодолт хийгдэх цаг, өдөр

Олимпиад 2017.04.14-15-ны өдөр 

2018.04.14-нд    

  • 10.00    цагаас    1-р анги 
  • 13.00    цагаас    5, 12-р анги
  • 15.00    цагаас    3-р анги
  • 17.00    цагаас    7, 9-р анги

2017.04.15-нд

  • 10.00 цагаас 2-р анги
  • 13.00 цагаас 8, 10-р анги, Бага, Дундын багш
  • 15.00 цагаас 4-р анги
  • 17.00 цагаас 6, 11-р анги
Бүртгэх хугацаа болон мандат олгох

Улаанбаатар хотын бүртгэлийг 2018 оны 4-р сарын 4,5,6-ны өдрүүдэд 10.00-19.00 цагийн хооронд Шидэт квадрат математик сургалтын төвийн 2-р салбарт явагдана.

Хаяг: Компьютер ландын урд Канон төвийн 5 давхарт. Утас: 99297373, 90400003

Хөдөө аймагуудын бүртгэл 2018 оны 4 сарын 9-13 өдрийн 16 цаг хүртэл 

Шагнал урамшуулал

I-ХII ангийн ангилал тус бүрт

Ангилал тус бүрт оролцсон сурагчдыг авсан оноогоор нь эрэмбэлж эхний 10%-ийг нь алт, мөнгө, хүрэл медаль (3:3:4=Алт:Мөнгө:Хүрэл), өргөмжлөл, 10%-ийг нь I зэргийн диплом, 10%-ийг нь II зэргийн дипломоор шагнах буюу ангилал тус бүрт нийт оролцогчдын 30% -ийг нь шагнаж урамшуулна.

Бага ангийн багшийн ангилалд
I байр-1, алтан медаль, өргөмжлөл, 500.000₮ 
II байр-1, мөнгөн медаль, өргөмжлөл, 300.000₮ 
III байр-1, хүрэл медаль, өргөмжлөл, 200.000₮ 
Дунд ангийн багшийн ангилалд
I байр-1, алтан медаль, өргөмжлөл, 500.000₮ 
II байр-1, мөнгөн медаль, өргөмжлөл, 300.000₮
III байр-1, хүрэл медаль, өргөмжлөл, 200.000₮

Олимпиадын дүнг гаргах хугацаа болон шагнал олгох

Олимпиадын дүн 2018.04.23-ны даваа гарагт гарна. Дүнг www.olympiad.mn сайт болон сургалтын төвийн “Шидэт квадрат математик сургалтын төв” Facebook page хуудаснаас 16.00 цагаас хойш харна уу. Медальт байранд шалгарсан сурагчид болон дипломын болзол хангасан сурагчдын шагналыг 2018.05.01-11-ний хооронд сургууль дээр нь олгоно.

Олимпиад зохиогдох сургуулийн байршил:

Улаанбаатар хотод яармагийн 34 болон 60-р сургууль дээр болно.

Холбоо барих утас:

УБ: 9929-7373

Хөдөө орон нутагт дараах аймагуудад болно.

Сэлэнгэ-Мандал - 99797646

Архангай-99339222

Хэнтий-94008880

Говь-Алтай-99488879

Сүхбаатар-99022984

Баян-Өлгий-94199601

 

Шидэт квадрат сургалтын төв

Байгууллага: Шидэт квадрат сургалтын төв

"ШИДЭТ КВАДРАТ" МАТЕМАТИК СУРГАЛТЫН ТӨВИИН нэрэмжит математикийн стандарт IX олимпиад УБ болон хөдөө орон нутагт болно.

  • Хаана: ХУД 34, 60-р дунд сургууль
  • Захиалгын код: Magic Quadrat 2018
  • Төлбөр: 6,000₮


Статус: Цахим бүртгэл хаагдсан


Холбогдох бусад ангилал: Математик, Шидэт квадрат

Facebook Comments ()