"Мазаалай-2018" олимпиад 2018 оны 11 сарын 24 нд Улаанбаатар хот болон орон нутагт нэг зэрэг болно. Тус олимпиад 

  • 1-2 анги
  • 3-4 анги
  • 5-6 анги
  • 7-8 анги
  • 9-10 анги
  • 11-12 анги 

гэсэн ангилалтайгаар явагдана. Та онлайнаар бүртгүүлснээр www.olympiad.mn сайтын санд байгаа бодлого, бодолт заавар бүхий цахим номуудыг үнэгүй ашиглах 2 сарын эрхтэй STANDARD ангилалын гишүүн болно. Очиж бүртгүүлвэл бүртгүүлсэн хүүхэд бүрт веб сайтад гишүүн болох хэрэглэгчийн нэр ба нууц үгийг газар дээр нь олгоно. Тус эрхээрээ нэвтрэн орж цахим контентүүдийг татаж авах боломжтой болно. Мөн тус эрхээрээ орж "Мазаалай-2018" олимпиадын дүнгээ харах болно.

Олимпиад 2018 оны 11 сарын 24 нд дараах хуваарийн дагуу явагдна:

10.00-11.00 цагт VII-XII анги

12.00-13.00 цагт I-II анги

14.00-15.00 цагт III-IV анги

16.00-17.00 цагт V-VI анги.

Шагнал урамшуулал:

Олимпиадад оролцогчдын 2% алтан медаль, 3% мөнгөн медаль, 4% хүрэл медаль, 6% тусгай байр, 8% дипломоор шагнагдана. 

Дүн гаргах: 

Хөдөө аймаг орон, хотын дүн бүгд тусдаа гарах бөгөөд медаль шагналын хувь адил байна. Материалыг УБ хотод нэгдсэн комисс засна. Дүн 12 сарын 8 ны 20 цагт гарна. Өөрийн оноо, шагналыг www.olympiad.mn сайтын гишүүний эрхээрээ сайтад нэвтрэн орж харна. 

Шагнал олгох:

Шагналыг 12 сарын 16-21 хооронд оролцогчын сургуульд хүргэж өгнө. 

“Мазаалай-2018” олимпиадад оролцохдоо 5000, 8000, 10000 төгрөгийн мандат авч оролцож болох бөгөөд эдгээр мандатууд зөвхөн www.olympiad.mn сайтын гишүүнчлэлийн хугацаагаараа л ялгаатай юм. 5000 төгрөгийн хураамжтай STANDARD гишүүн бүртгүүлснээс хойш 60 хоног, 8000 төгрөгийн хураамжтай GOLD гишүүн бүртгүүлснээс хойш 180 хоног, 10000 төгрөгийн PLATINUM гишүүн 2019 оны 9 сарын 30 хүртэл сайтын санг үнэгүй ашиглах эрхтэй. 

 

 

Олимпиад.мн

Байгууллага: Олимпиад.мн

Мазаалай-2018 олимпиад

  • Хаана: олимпиад.мн
  • Model Мазаалай-2018
  • Publication Date: November 5, 2018
  • Төлбөр: 5,000₮


Статус: Шууд захиалж болно


Facebook Comments ()