Гишүүд цахим контент татан авах заавар

Энэхүү заавар нь:

1. Мазаалай 2018 олимпиадад оролцсон бөгөөд мандат дээрхи өөрийн бүртгэлийн дугаар@olympiad.mn эмэйл хаяг болон нууц үгээр нэвтрэх боломжтой гишүүд,

2. Онлайнаар гишүүнчлэл худалдан аваад идэвхжүүлсэн бүх хэрэглэгчдэд зориулсан гарын авлага юм.


  • Юуны өмнө та бүртгэлийн дугаар болон нууц үгээ ашиглан дараах зааврын дагуу вэб сайтд нэвтрэх ёстой http://www.olympiad.mn/index.php?route=account/login линкийг дарж ороод Бүртгэлтэй гишүүн хэсгийн Э-Мэйл хаяг хэсэгт өөрийн бүртгэлийн дугаар@olympiad.mn гэсэн цахим шуудан үүсгэж хийх бөгөөд нууц үг гэсэн хэсэгт таны Мазаалай 2018 олимпиадад оролцсон мандат дээрх нууц үгийг ашиглан нэвтрэнэ үү. / Жишээ нь , таны бүртгэлийн дугаар 123456 бол 123456@olympiad.mn гэж э-мэйл үүсгэнэ/ Өөрийн эмэйл хаяг болон нууц үгээрээ цахимаар гишүүнчлэл худалдан авсан гишүүд өөрийн мэдээллээрээ нэвтэрнэ.


  • Та татаж авах хүсэлтэй байгаа контентоо хайж олно.  Манай сайт дээр 2016-2017 онд улсын хэмжээнд болсон стандарт болон уламжлалт математикийн олимпиадуудын даалгаварууд, бодолтууд байгаа. Бүх гишүүд эдгээр контентийг үнэгүй татан авах боломжтой. http://www.olympiad.mn/ebooks/math-olympiad линкээр ороод манайд байгаа контентуудын жагсаалтыг харж болно.


  • Татан авах хүсэлтэй контентоо сонгох. Та сонирхож буй контентынхоо зурган дээр дараад Сонгох гэсэн товчийг дарснаар сагсны дүрс бүхий Миний сонголт гэсэн хар өнгийн товчин дээр дарж захиалгаа үргэлжлүүлнэ.


  • Бүртгэлийн мэдээлэл, сургууль болон гэрийн хаягаа оруулах.  Та нэвтэрч орсоны дараа Мэдээлэл өөрчлөх  гэсэн  товчийг дарж овог нэрээ оруулах ёстой, эмэйл хаягаа өөрчилж болохгүйг анхаарна уу. Мөн Сургууль, анги гэсэн товчийг дарж сургууль болон хаягийн мэдээлэлээ заавал оруулах ёстой.


  • Захиалгаа баталгаажуулна. Миний сонголт гэсэн товчин дээр дарж захиалах контентоо нягтлаад Захиалга илгээх цэсийг дарна. 1-2-3-4 гэсэн алхамуудын дагуу мэдээллээ нягтлан Захиалга илгээх товчийг дарж захиалгаа баталгаажуулна. Захиалга илгээх товчийг дараад  Таны захиалгыг хүлээн авлаа! гэсэн мэдээлэл гараагүй тохиолдолд таны захиалга баталгаажаагүй гэдгийг анхаарна уу.


  • Захиалсан контентоо татан авч ашиглах. Таны захиалга амжилттай болсон бол та одоо татан аваад ашиглаж болно. Миний бүртгэл --- Цахим контент цэсийг дарахад таны захиалсан бөгөөд ашиглахад бэлэн болсон контентуудын жагсаалт харагдана. Та баруун талд харагдаж буй үүлний дүрстэй цэнхэр товчийг дараад татан авна. Цахим контентийг татан авч буй компьютер болон гар утас .pdf файл унших боломжтой програм хангамж суулгагдсан байх ёстойг анхаарна уу. Ингээд та контентоо ашиглах боломжтой боллоо.

Анхаар: Материалыг ямар нэгэн хэлбэрээр хуулбарлан олшруулахыг мөн цахим хэлбэрээр бусдад түгээхийг хориглоно.